“Хуралдайн наадам-Шонхорын баяр” зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

“Хуралдайн наадам-Шонхорын баяр” зохион байгуулна

“Хуралдайн наадам-Шонхорын баяр” зохион байгуулна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор хамтран “Хуралдайн Наадам-Шонхорын баяр” арга хэмжээг 2 дахь жилдээ энэ сарын  03-ны өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.

Эртний Монголын түүх, соёлтой шууд холбогддог үндэсний бахархалт шонхор шувууны талаар олон нийтэд сурталчлан таниулах, биет бус соёлын өвийг сэргээх, шонхорын наадгайг Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгох тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор цаашид жил бүр зохион байгуулах талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

“Хуралдайн Наадам-Шонхорын баяр”-ыг Монголын Шувуулахуйн холбоо, Монголын үндэсний морьт харвааны холбоо, Монгол Тайга Нохой Судлалын Холбоо , Цагаан Шонхор Гэрэгэ ТББ зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах бөгөөд арга хэмжээний үеэр үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн тоглолт, шонхор шувуу, тайга нохой морьт харваачдын парад болох аж. Мөн морьт харвааны бага ав намнаа үзүүлбэр, шонхор шувууны холын зайн тэмцээн тайга нохой-талын гөрөөчин үзүүлбэр, шидлэг идлэг шонхор шувуу-өв тээгч тэмцээн, галтай циркийн үзүүлбэр зэрэг арга хэмжээнүүд явагдана.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж