Япон батлан хамгаалахын зардлаа огцом өсгөв | News.MN

Япон батлан хамгаалахын зардлаа огцом өсгөв

Япон батлан хамгаалахын зардлаа огцом өсгөв

Япон батлан хамгаалахын зардлаа огцом өсгөв

Японы батлан хамгаалахын сайд Лхагва гаригт (2020.9.30) 52 тэрбум ам.долларын өртөгтэй төсвийг оруулж ирлээ. Хятад, Хойд Солонгосоос ирэх дарамт, заналхийллийн эсрэг Япон улс цэргийн бэлэн байдлаа хангах хэрэгтэй гэж үзсэн байна. Сүүлийн арван жилд цэргийн зардлаа тогтмол нэмэгдүүлсээр байгаагаа Японы талаас Хятадын цэргийн хүчирхэгжилт, бүс нутгийн зөрчил, маргаанууд, Хойд Солонгосоос ирэх урьдчилан таамаглах аргагүй аюулаас хамгаалах зорилготой хэмээн тайлбарладаг.

Японы батлан хамгаалах яам 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэх санхүүгийн жилд 5.49 их наяд иений төсөв боловсруулжээ. Өмнө нь өнгөрсөн гуравдугаар сард баталсан төсөв нь 5.3 их наяд байв. Төсвөө нэмэгдүүлснээр харуулын хоёр хөлөг онгоц, шумбагч худалдан авах, дэвшилтэт загварын байлдааны нисэх онгоцоор техникээ шинэчлэх гэнэ.  Батлан хамгаалахын төсөвт АНУ-аас “Aegis Ashore” пуужингийн систем худалдаж авах зардал багтаагүй байна.

Үүний зэрэгцээ Японы өөрийгөө хамгаалах хүчнээс шинээр 540 хүнтэй цахим хэлтэс, 70 хүнтэй сансрын алба байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баасансүрэн 2020-10-01 202.126.90.78

х***а баларчээ

Avatar

зочин 2020-10-01 66.181.161.39

Самуурай нарын янзыг их үзээд байх хэрэггүй дээ … Toyota , hybrid танкк хийгээд эхэлбэл яана….. Mitsubishi нь гипр пуужин хийгээд л Honda нь үл үзэгдэгч алсын бөмбөгдөгч хийгээд л , Nissan нь робот цэрэг сая саяаар нь үйлдвэрлээд эхэлбэл ч ……

Avatar

МЭЛС 2020-10-01 202.131.245.6

Угаасаа дайнч улс шүү дээ, зүүн өмнөд ази тэр чигээрэй яалаа, 70 хан жилийн өмнө, баас хатав ч гэдэг шиг юм бол бгаа ,, МGL ч бас хэцүүдсэн ш дээ ,орос бгагүй бол,

Avatar

Зочин 2020-10-01 66.181.161.91

Хятад энэ байдлаараа удахгүй дайн хийхнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж