“Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг байгуулав | News.MN

“Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг байгуулав

“Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг байгуулав

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг байгуулж, ажиллах журмыг баталлаа.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлдэг юм.

Зөвлөл нь орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тооцон төлөвлөж,  аливаа аюулт үзэгдэл, осол тохиолдохоос өмнө урьдчилан сэргийлэн, гамшгийн дараа сэргээн босгох үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар хангаж, ажиллах журам болон бусад хууль тогтоомжуудтай нийцүүлэн шуурхай зохион байгуулан ажиллана гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж