"Ипотекийн зээлийг 6 хувь болгох зарчмын саналд нэгдсэн" | News.MN

"Ипотекийн зээлийг 6 хувь болгох зарчмын саналд нэгдсэн"

Live"Ипотекийн зээлийг 6 хувь болгох зарчмын саналд нэгдсэн"

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж байна

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, September 30, 2020

09 : 44
2020-10-1

Х.Баттулга: Бид импортыг шүтсэн, зээл горьдож, тусламж хүссэн улс боллоо

Ийн намрын чуулган нээлтээ хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Дэлхий дахинд том сорилт болсон 2020 он ерөнхийдөө дуусахад ойрхон байна. Коронавирусийн халдварыг тойрч гарсан улс одоогоор байхгүй ч Монгол Улсын хувьд есөн сарын хугацаанд дотооддоо алдалгүй байгаад хамаг хүчээ дайчиллаа. Энэ үйлсэд ажиллаж буй цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарын хамт олон талархал илэрхийлье.  Цар тахлын улмаас бидний алдаж буй гол асуудал бол экспорт. Цаашид цар тахлын хоёрдугаар давалгаа хэр хүрээг хамарч, хүчтэй тархах нь тодорхойгүй төлөвт байна. Бид бэлэн байдлаа хадгалж, сонор сэрэмжээ алдахгүй байх, эдийн засгаа сэргээх, экспортын орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр оновчтой бодлого, шийдвэр гаргах ажиллах нь чухал байна. Шинэ УИХ-ын анхны чуулган эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ирэх жилийн төсвийг алдагдалгүй батлах ёстой гэдгийг сануулж байна. Намрын чуулганы өмнө орон нутагт ажиллахад, нөхцөл байдал хүндэрсэн байна. Олон сумдад ган болж өвөлжилт хүндрэх, малын гаралтай түүхий эд үнэгүйдэх, хөгжлийн ялгаатай байгаа нь тэгш хандлага, тэнцвэртэй бодлого чухал байна.

Сүүлийн жилүүдэд бид ганц аж үйлдвэрийн цогцолборыг жинхэнэ утгаар нь битгий хэл жижиг хэлбэрээр ч хийж хэрэгжүүлж чадсангүй. Үр дүнд нь импортыг шүтсэн, зээл горьдож, тусламж хүссэн улс боллоо. Төсвийн сахилга бат алдагдаж, орон нутгийн удирдлага замбараагүй үргүй зардал их гаргаж байна.

80 сая дөхөж байгаа мал, түүний гаралтай бүтээгдэхүүнийг мөнгө болгож чадахгүй, үнэгүйдүүлж байгаад харамсч байна.

Ширүүн өвөл, эдийн засгийн доройтол бидний хүлээж байна. Иргэдийнхээ орлогыг хамгаалах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэй байна. Улс оронд шийдэх ёстой маш олон асуудал байгаа учраас хамгийн чухлаас эхлэн эрэмбэлж, эн тэргүүнд хэлэлцээд, шийдээд өгөөч гэж хүсч, шаардаж байна. Өрийг өрөөр дарчхаад дайсан дарсан мэт хөөрцөглөж байхаар орлого олох талаар ухаанаа уралдуулаач гэж хүсч байна. Маш хурдтай өнгөрч байгаа цаг үетэйгээ хөл нийлүүлдэггүй юм гэхэд ядаж цаг хоцрохгүй ажилламаар байна, олонх. Экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийг дэмжих чиглэлээр онцгой анхаарч, цогцоор нь харж төлөвлөх хэрэгтэй байна.

09 : 18
2020-10-1

Г.Занданшатар: Ипотекийн зээлийг 6 хувь болгох зарчмын саналд нэгдсэн

УИХ-намрын чуулган нээлтээ хийж, өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, үг хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, иргэдтэйгээ уулзаж, бүх байнгын хороод хуваарийн дагуу хэлэлцүүлэг зохион байгууллаа. Байнгын хороод салбар, салбарын үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдээлэл сонслоо. Мөн УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгүүд асуудлаа шийдвэрлэх арга замыг хайж, ажиллаа. Завсарлагааны хугацаанд Үндэсний ном, бичиг соёлын өдөртэй болох, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороог байгуулах тогтоолын төслүүд өргөн баригдсан. Цаашид уламжлал болгон намар, хаврын чуулганы өмнө хэлэлцүүлэг, ард түмний үгийг сонсдог мэргэжлийн парламент байхыг гишүүд эрхэмлэж байгаа. Гишүүд хөдөө, орон нутагт ажиллах үеэр иргэдээс өвөлжилтөд хүндрэл учрах, гамшгийн байдлыг газар дээр нь үнэлгээ хийх, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх, мах экспортлох зэрэг асуудлаар Засгийн газар, Улсын онцгой комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа ч аймаг орон нутгийн удирдлага хамтран ажиллах хэрэгтэй байна. Тиймээс маргаашийн чуулганы хуралдаанаар  өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонсохоор төлөвлөж байна.

Намрын чуулганы хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн олон салбарыг хамарсан 122 хууль, шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Чуулганы хугацаа 75 хоног байх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн шинжтэй томоохон хуулийн төслүүд биднийг хүлээж байгаа. Иймд бид ихээхэн ачаалалтай хуралдаж, цаг хугацаатай уралдах шаардлагатай болж байна. Төсвийн төсөл, зээлийн хүүг бууруулах стратегитай уялдаатай хэлэлцэх, ипотекийн зээлийг 6 хувь болгох зарчмын шийдэлд Засгийн газар, УИХ хүрсэн. Саарал жагсаалтаас гарахтай холбоотойгоор 6 заалтын дөрвийг нь биелүүлж ажиллаж байна.

Эрхэм гишүүдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэл 2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг хойшлуулахгүй байх, Хот тосгоны болон нийслэлийн Эрх зүйн байдлын хуулийн шинэчлэх, Дархан-Уул, Орхон аймгуудыг хотын статустай болгоно. Мөн Шүүхийн бие даасан байдал, шударга бус шүүхтэй холбоотой шүүхийн багц хуулиудыг батална.

08 : 14
2020-10-1

УИХ-ын чуулган нээлтээ хийнэ

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2020.10.01/ 09:00 цагаас нээлтээ хийнэ. Намрын чуулган  холбогдуулан Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталжээ.

Чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэхээр товложээ.

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-01 203.91.117.8

Үнэгүй эмийн жагсаалтан ордог минирин гэж сахарын эмийг өвчтэй хүмүүсэд хүрцээтэй олгож өгөөч хамгийн хэцүү нь их хэмжээгээр уудаг юм эм хүрэлцэхгүй хэцүү байна

Avatar

Зочин 2020-10-01 59.153.114.51

ЭРХЭМ ГИШҮҮДЭЭ МАРГААШ ДУРЫН ЭМИЙН САНД ОРООД ХӨНГӨЛТТЭЙ ХУДАЛДААЛДАГ ЭМ АВАЯ ГЭЭД АСУУГААД ҮЗДЭЭ. ЭМС ГУАЙ САЯХАН ЮУ ЮУ ГЭЭД БАЙЛАА. ХЭЗЭЭ ХЭРЭГЖИХ АЖИЛ ВЭ. ӨМНӨХ САЙД НЬ ЯМАР Ч АСУУДАЛГҮЙ БОЛНО ГЭЖ ХУЛХИН ДЭЭР ЦЭЦЭГ УРГУУЛСААР БАЙГААД БУЛТЧИХСАН. ОДОО ЯАХ БОЛ.

Avatar

Зочин 2020-10-01 119.40.98.18

Ипотекийн зээлийг ялгахгүй бүгдийг 6% болгоод өгөөрэй гуйж байна.

Avatar

Зочин 2020-10-01 172.22.6.65

Ипотекийн зээлийг 2016 онд МАН сонгуульд ялсны дараа гацааж зогсоосон юм. 6 хувь гэдэг бол ипотекийн хөтөлбөрийг алаад булшилж байна гэсэн үг.

Avatar

bat 2020-10-01 192.82.65.182

ipotekiin zeel cholootei yavj baihad buh zuil bolj baisan.eniig bankni ezed zogsoosnoos bolood olon hundrel garsan.odoo banknihan hahuuli avch baij tootoi heden hun ene zeerld hamruulj bna.eh uusveriig ni ogtsom nemeed chadna gesen bankaar ni olgoh heregtei bna.ene zeel yavaad ehleheer barilgachid ajiltai,utaa bagasaad ers saihan bolno.

Avatar

зочин 2020-10-01 124.158.94.9

Толгойгоо биш булчингаа хөгжүүлдэг. Монголыг үзээгүй юм шиг дэмий тэнэхээс өөр юм мэддэгүй ЕС-тай аргагүй шүү дээ

Avatar

Ченж 2020-10-01 112.72.9.110

Tuvaan haa yavsan gazraa change hiij baidag sh dee. Medehgui bish. Noosnii, morinii, odoo alban tushaaliin, namiin change hun Mongold Tuvaan l baina daa. Erdeneeg Jencogoor bas change hiisen dee.

Avatar

иргэн 2020-10-01 64.119.24.108

ИХ Хурлын дарга Занданшатараа албан тушаалаа ашиглаж Эгч Батцэцэгийгээ мэргэжлийн бус төрийн албанд шургуулж, төрийн ажлыг замхруулах ажлаа зогсоовол яасан юм вэ? Шудрага дүр исгэхээ больвол яасан юм вэ?

Avatar

Худалчууд 2020-10-01 66.181.182.31

Худлаа шударга царайлдаг. Бодит байдал дээр эсрэгээрээ

Avatar

ээ 2020-10-01 202.126.90.13

Эрхэм ерөнхийлөгчөө альваа улс гүрэн бүх зүйлийг өөрсдөө хийнэ гэж байдгүй юм өөрсдийн хийж чадах зүйлээ хийж гадагш шаргаад чадахгүй зүйлээ гаднаас авч харилцан худалдаа хийж хөгждөг чамтай шүү

Avatar

Zochin 2020-10-01 1.234.57.56

Ерөнхийлөгч зөв хэлжээ. Яам тамгын газрууддаа мэдлэг чадвартай хүмүүсийг ажиллуулж зөв юманд улсын хөрөнгийг зарцуулдаг болсон цагт байдал арай дээрдэх байх.

Avatar

Зочин 2020-10-01 43.242.242.189

Женко Дорноговийн. аж үйлвэрийн цогцолбороо барьчхаад одоо Дархан. , Шарын голын цогцолбороо эхлэхнүү

Avatar

Зочин 2020-10-01 203.169.48.150

Ажил хийж төсөл санаачилсан болгоныг зогсоож, өөрөө хувь авахгүй бол явуулахгүй гэсний гороор чинь юу ч босоогүй. Ажил хийсэн юм санаачилсан болгоноо барьж хориод бхаар хэн юу санаачлах вэ дээ

Avatar

Зочин 2020-10-01 150.129.140.40

ШААМАРУУД

Avatar

зочин 2020-10-01 66.181.161.39

Монголын, улс төрын хүнд жингийнхан байхгүй болчихоор үзэхч юм гүй болчихжээ …Парламент энэ тэр нь шал жул …..Давсгүй хөрчихсөн бантан шиг л ….

Avatar

зочин 2020-10-01 202.126.92.99

хавтгайрсан тусламж, дэмжлэгээ зогсоогоочээ. хүүхдийн мөнгийг 100000 болгоод байхдаа яахав дээ. Хүмүүсээ ажил хийж, амьдар. Битгий тусламж дэмжлэг, таксины халтуураар амьдарч болно гэж бодоод бай.

Avatar

Зочин 2020-10-01 202.126.89.2

Женко сайн шүүмжлээд л юу ч хийхгүй байсан ч Хүүк шиг нэр хүндтэй байна.МАН.ын тэнэгүүд юу нь мэдэгдэхгүй мухар төмөр замыг юугаа мэдэхгүй дэмжиж энэний аманд орсон.Женко нь Хүүк галзуугаа зэмлэж чадахгүй шинэ гишүүдээр оролддог хог гэдгээ харуулав.Энэний хэлсэн бүгд ЗГ.ын хийх ажил.

Avatar

MGL 2020-10-01 103.229.178.2

Эдийн засгийн хөгжлийг олон жил нам гацаасан хүн нь Баттулга шүү дээ

Avatar

Хөгжилд санаа зовогч 2020-10-01 43.228.131.45

Аймгийн төвүүдийг хотын статустай болгох хэрэгтэй шүү дээ?? Хуучин тйим байсан. Ямар их бүтээн байгуулалт хийж байв. Гадаад харилцаа нь өргөжинө. Альч улсын хотын даргатай бие даасан улсуудтай яриа хэлцэл хийх бүрэн эрхтэй болно. Эдийн засгийн маш том ач холбогдолтой. Ялангуяа хуучин СЭВ-ийн орнуудтай ажиллахад чухал шүү дээ.

Avatar

Зочин 2020-10-01 202.126.89.204

Хахаха юу хольж хутгаад байнаа

Avatar

Зочин 2020-10-01 122.201.21.120

Аймгийн төвүүдийг хот гэж нэрлэх хэрэг байна уу даа. Ичмээр юм.Аймгийн төв гэсэн нэр нь л зохино.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж