Ньюс хөтөч:Оршуулгын үйл ажиллагаанд нэвтрүүлж буй стандартыг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч:Оршуулгын үйл ажиллагаанд нэвтрүүлж буй стандартыг танилцуулна

Ньюс хөтөч:Оршуулгын үйл ажиллагаанд нэвтрүүлж буй стандартыг танилцуулна

Ньюс агентлаг өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 1 болох үйл явдлыг танилцуулж байна

09:00 цагт

УИХ-ын намрын чуулган нээлт хийнэ. Үргэлжлээд намын бүлгүүд хуралдана

10.00 цагт

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд  НОБГ, НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар  нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хуралдайн Наадам-Шонхорын баяр” талаар тус тус мэдээлнэ. Сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү. Лавлах утас: 11-325044
11:00 цагт
Blue Sky зочид буудалд -ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2020″ аяны нээлтийн ажиллагаа болох тул сэтгүүлчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, сурвалжлахыг урьж байна.
11-12 цагт

Оршуулгын үйл ажиллагаанд нэвтрүүлж буй стандарт танилцуулга. /Зөвшөөрөлгүй оршуулгын үйл ажиллагаа, нэгдсэн зохион байгуулалт…/   Хаана: Хангарьд ордон 14 давхар Хурлын танхимд Холбоо барих: 88109320 Э. Хишигбуян

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь оршуулга зан үйлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг нэгдсэн бодлогоор хангадаг Буяны зан үйлийн холбоотой хамтран Стандарт Хэмжил Зүйн Газрын даргын 2020 оны 06 сарын 23-ний өдрийн С/21 тоот тушаалаар батлагдсан “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Оршуулгад хамаарах үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS6841:2020 үндэсний стандартыг олон нийтэд мэдээлэх, танилцуулах, хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын засаг захиргаанд харъяалалтай төрийн холбогдох байгууллагын төлөөлөл, нийслийн хэмжээнд оршуулгын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын удирдах ажилтнуудын төлөөллийг оролцуулан сургалт семинарийг зохион байгуулах гэж байна.

12:00 цагт

Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхорын Оргидогийн рашаан дээр 10.000 мод тарих "Түмэн мод Түмний буян" аяны нээлтийн үйл ажиллагаа болох гэж байна. Нээлтэнд урлаг соёлынхон болон мод тарих аянд нэгдэж буй албан байгуллага, хувь хүмүүс оролцоно. Та бүхэн өргөнөөр ирж сурвалжилж өгнө үү! Холбогдох утас:99681983

14:00-15:00 цагт

"Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй дотоодын хууль тогтоомжийг олон улсын стандартад нийцүүлэх нь" вэбинар сургалт болно.
Сургалтад доорх холбоосоор бүртгүүлнэ үү.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж