Хүний эрхийн зөвлөлд Орос, Хятад, Кубыг сонгоно

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн зөвлөлд Орос, Хятад, Кубыг сонгоно

Хүний эрхийн зөвлөлд Орос, Хятад, Кубыг сонгоно

Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Ерөнхий ассамблейн хурлаар Хүний эрхийн зөвлөлд Куба, ОХУ, Хятад улсыг сонгох гэж байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэм дор төрөөс захиалсан олон мянган аллага, улс төрийн хоригдлуудыг системтэйгээр эрүүдэн шүүсэн нь илэрсэн ч Венесуэль улсыг НҮБ-ын Хүний  эрхийн зөвлөлөөс хөөлгүй, 47 дахь гишүүн хэвээр үлдээх гэнэ. Коронавирусийн цар тахал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болон дэлхийн бусад олон том үйл явдал дунд НҮБ-ын Хүний  эрхийн зөвлөлийн шинэ гишүүдийг сонгох асуудал дарагдаж, хэвлэлүүд тэр бүр онцлон мэдээлсэнгүй. Гэвч энэ бол том асуудал.

Хэрэв Куба, ОХУ, Хятад улсууд Хүний эрхийн зөвлөлд суудалтай болчихвол цаашид НҮБ-аас хүний эрхийн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хориг саад хийх нь ойлгомжтой. Тэд уг зөвлөлийг өөрсдийн бамбай болгон ашиглана.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 47 гишүүний 15 гишүүнийг шинээр энэ аравдугаар сарын 13-нд сонгоно. Нэр дэвшигч орнуудыг НҮБ-ын бүс нутгийн бүлгүүдээс сонгодог. Хүний эрхийн хэрэгжилтийг хянадаг бүлгийн НҮБ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн Луис Шарбоннэугийн мэдээлснээр ОХУ, Куба улсууд ямар ч хориг саадгүйгээр Хүний  эрхийн зөвлөлд өрсөлдөж байна. Мөн бүс нутгийн бүлгээс нэр дэвшүүлсний дагуу Хятад, Саудын Араб улсуудын аль нэг нь эсвэл хоёулаа сонгогдох магадлалтай аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эсэргүүцэл гаргаж, 2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Нэгдсэн улсыг гаргасан. Энэ нь зөвлөл дэх АНУ-ын нөлөөллийг бууруулж, авторитар дэглэмүүд Хүний эрхийн зөвлөлд шургалах боломжийг олгожээ.

Эх сурвалж: Miami Herald

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж