Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Голомт банк нь Хаяг реклам, хулдаас, стикер, даавуун хэвлэлийн бэлтгэн нийлүүлэгч компанийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцохыг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Үүнд:

Багц 1 – Гадна, дотор хаяг

Багц 2 – Хулдаас, стикер, даавуун хэвлэл

Тендерт оролцохыг хүссэн байгууллага, аж ахуйн нэгжүүд нь Голомт банкны 1105113167 тоот дансанд 20,000 төгрөг тушаан, Их эзэн Чингис хааны талбай, Голомт банкны төв байрны ресепшнээс тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерийн материалыг 2016 оны 02-р сарын 24-ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Төв шуудангийн баруун хойд талд байрлах Экспресс цамхагийн 13-р давхар, Голомт банкны Санхүү аж ахуйн хэлтэст гэж хаяглан ирүүлнэ үү.  

Тендертэй холбоотой мэдээлэл, лавлагааг tender@golomtbank.com хаяг болон 9904-8881 утсанд хандаж авах боломжтой.

Голомт банк,

Тендерийн комисс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж