Хөндүүр сэдэв: Жинхэнэ том хүн хүүхдийг хүчирхийлдэггүй! | News.MN

Хөндүүр сэдэв: Жинхэнэ том хүн хүүхдийг хүчирхийлдэггүй!

Хөндүүр сэдэв: Жинхэнэ том хүн хүүхдийг хүчирхийлдэггүй!

Хөндүүр сэдэв: Жинхэнэ том хүн хүүхдийг хүчирхийлдэггүй!

Хүүхдийн эрхийг хамгаалахаар “Сүүдэр бүү тусга”  аяныг цагдаагийн байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй. Харин иргэдийн зүгээс "Хүн бай" аяныг эхлүүлсэн.  "Сүүдэр бүү тусга" аян нь энэ сарын 10-наас ирэх сарын 10-н хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх  энэхүү аян эцэг эх асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой. Аяныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Дэлхийн зөн олон улсын байгууллга, JCI олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм.

Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой олон аян зохион байгуулдаг. Гэвч, хүүхдийн хүчирхийлэл нийгмийн эмзэг сэдэв хэвээр. Аян хүрээнлд уулзалт, цуглаан зохион байгуулдаг ч үр дүн муутай. Тиймээс зөвхөн аяны хүрээнд л хүүхдийн асуудалд анхаарлаа хандуулах биш, хүүхдийн хүчирхийлэл Монголын төрийн анхааралд үргэлж байх ёстой асуудал болсон.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээгээр сүүлийн гурван жилд гэмт хэрэгт 5043 хүүхэд өртөн амь хохирч, 3378 хүүхэд гэмт хэрэгт  холбогджээ. Гэмт хэргийн 70.1 хувь нийслэлд, 29.9 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна. Тухайлбал, энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирч, үүнээс 82 хүүхэд нас барж, 290 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хохирсон хүүхэд 411 буюу 35,0 хувиар, гэмтсэн хүүхэд 120 буюу 29,3 хувиар тус тус буурч, насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 390 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 223 хэргээр буюу 36,4 хувиар буурсан үзүүлэлт байгаа юм.

Томчуудын буруутай үйлдлээс болж хүүхэд хохирсоор байгаа нь олон шалтгаантай. Тухайлбал, эцэг эхийн хараа хяналт сул, гэр бүлийн тогтворгүй байдал, салалт болон архидан согтуурах, хувь хүний ёс суртахууны төлөвшил ухамсрын доголдол, иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг зэргээс гадна хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан эрхийг нь зөрчиж,  хохироосоор байна. 

               ХҮҮХЭД ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ. ТЭДНИЙГ ҮЛ ХАЙХАРЧ БОЛОХГҮЙ

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.БУДЗААН:

-Цагдаагийн байгууллагаас олон нөлөөллийн аяныг зохион байгуулдаг. Өнөөдрөөс эхэлж нэг сарын хугацаатай хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах зорилготой “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан нь ахуйн хүрээнд хамаарал бүхий этгээдүүд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгааг бууруулах, гэр бүлийн соёлт хандлага, төлөвшил, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой. Нөлөөллийн аянаар гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурдаг. Хүүхдийн асуудал гэхээр нэг байгууллагын асуудал биш. Хүүхэд хүн бүхэнд хамаатай. Хүүхдийг үл хайхарч болохгүй. Тиймээс эерэг зүйлийг түгээж, эерэг хандлагыг бий болгоход энэхүү нөлөөллийн аяны зорилго бөгөөд томчуудын хайхрамжгүй хариуцлагагүй байдлаас болж бага насны хүүхэд эрүүл мэнд болон бие махбодиороо хохирдог тохиолдол их бий. Иймд цэцэг шиг охидоо нууж, өөдөсхөн хөвгүүдээ хүчирхэг өсгөе уриатай энэхүү нөлөөллийн аян айл бүрийн хаалгыг тогшиж байна гэлээ.

Хүүхдийн ертөнцийг хайрлаж хамгаалцгаая уриан доор “Сүүдэр буу тусга” арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдал хамгааллын чиглэлээр иргэдийн ойлголт эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, иргэдээс мэдээ мэдээлэл авах, нийгэмд хүүхдийн эрх хамгаалах эерэг хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн ажил арга хэмжээг сар зохион байгуулах юм байна. Мөн Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоотой хамтран “Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” арга хэмжээг эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн байгууллага, цагдаагийн байгууллагын алба хаагчдад онлайн сургалтуудыг зохион байгуулна. Учир нь хүүхдийн эрхийг хамгаалахад иргэн, аж ахуйн нэгж байгууллага, бүх шатны байгууллагын оролцоо, үүрэг хариуцлага нэн чухал бөгөөд хор уршгийг мэдээлэх, таниулах, олон нийтэд ойлгуулах нь чухал ач холбогдолтой юм. Бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүдийнхээ эрх, аюулгүй байдлыг хамгаалах, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байна.

 

Б.Цэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эгэл нэгэн 2020-10-01 66.181.183.13

Женко доо гол нь биш. Хамгийн гол нь маш үнэн ззйл хэлж чухал асуудлыг хөндсөн байна. Хүрэлсүх, хүрэлбаатар нараа: Та нарт жаахан ч гэсэн энэ улс орон, ард түмнээ бодох сэтгэл жудаг үлдсэн бол тэр бүтээн байгуулалт нэртэй тэнэгшавар зуурдаг хөрөнгө оруулалтаа зогсоож ирээдүйгээ хараач. Та нарын үр удам ч ирээдүйд энэ улсад амьдарч л таарах байх

Avatar

ардчилалын хар хэрээ 2020-10-01 213.143.48.204

наад чинь нөгөө алдарт АРДЧИЛАЛ гэгчийн чинь үр дүн шүү дээ. Ядуу хоосон улсад ингэж хэрэгждэг учиртай

Avatar

Zochin 2020-10-01 67.81.184.102

MONGOL d Elbegdorj tsaaziin yliig ustgasnaas bolj niigemd onts notstoi gemt hereg gazar avch b.a.Iimd huuhed zarah,hulgailah,huchindeh,allaga,avilgal,sadar samuund tatah,tagnuulnuuts,undesnii ayulgui b.ld noloolson,har tamhi,mafiin g.m heregt tsaaziin yliig yaraltai sergee h heregtei
Ger buliin huchirhiileliin hohirogchidiig huuhdiin hamt tusgaarlaj,wrongdoing emchleh ajlaar humuujuuleh lager buyu horih tovtei boloh heregtei

Avatar

Зочин 2020-10-01 202.126.88.135

Бага насны хүүхдүүдээ хүчирхийлнэ Цэл залуу идэр залуусаа ажил дээр Залуу гээд нухчин дарна …..Монголчууд нүгэлдээ живэх болтугай…..

Avatar

Зочин 2020-10-01 64.119.20.188

Эцэг эхчүүдээс гадна ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрөөдөг учраас Хүүхэд бүхэн математикч болох албагүй Харин ирээдүйд бие хүн эцэг эх болно гэдгийг бүү март гэдэг зарчмаар хаа нэгтээ хичээл ордог байгаасай. Ядаж багш нар нь хичээлийнхээ сүүлийн тав арван минутыг бие хүн болох нийгэмд оролцох байдал ур чадвар айдас хүйдсийн талаар ярилцдаг болоосой. Хэлэхээр сургалтын хөтөлбөр ийм тийм боловсролын яамнаас баталсан хөтөлбөрөөр л орно өөр арга байхгүй гэхийн. Сэтгэл гаргалдаа багш нараа.

Avatar

Зочин 2020-10-01 202.55.188.91

Нуух хаах гээл балайраад унасан уу? Монгол хүний сэтгэлгээ ийм байгаа учраас л нийгмээрээ намаг балчигтаа живж байгаа юм шүү дээ. Эрүүлээр сэтгэвэл нуух хаах биш нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулж, хүчирхэг байх биш илүү ихээр ухамсаржуулах хэрэгтэй байна. Нүүдэлчний нийгэмд ухамсар гэдэг ховор бараа байдаг. Ухамсрын суурь ойлголт үгүйгээс олны өмнө хүн шааж унагах, их хурлын гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчиндэж, өвөө нь ач зээгээ эмлэж байна.

Avatar

Зочин 2020-10-01 23.106.249.52

Юу гэсэн үг вэ одоо хүүхдээ нууж амьдрана гэх шиг Яацарцан нийгэм бэ

Avatar

Зочин 2020-10-01 202.179.21.245

Энэ юу ч ойлгодоггүй хоосон толгой аж..

Avatar

Зочин 2020-10-01 180.149.93.98

ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГИЙН ИХЭЭР, ХАМГИЙН БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧИГДДӨГ ГАЗАР БОЛ СУРГУУЛЬ. КОРОНАГИЙН ҮЕД УЛИРЛЫН ТОМУУ, ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЁСТОЙ ГЭЖ БАЙХАД ӨЧИГДӨРИЙН ЦАС БОРОО ХОЛИЛДСОН ХҮЧТЭЙ ШУУРГАН ДУНД ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬ РУУ ОРУУЛАХГҮЙ 20-30 МИНУТ ГАДАА ЗОГСООСНООС ОРОЙ 2 ХҮҮХЭД ШУУД ХАНИАД ХҮРСЭН. МӨН ХАЛДАВАРТ ӨВЧИН ИХ БАЙАД 7 ХОНОГТ 4 УДАА ШАЛ УГААЛГАСАН. АНГИЙН БАГШИД НЬ ХЭЛСЭН ЧИНЬ "ХҮҮХЭД ШАЛ УГААХ ЭРХТЭЙ" ГЭЖ ГАЙХАЛТАЙ ТЭНЭГ ЗҮЙЛ ЯРЬСАН. ТИЙМ ЯМАР ЭРХ БАЙНА?? ЭРХ ҮҮРГЭЭ ЯЛГАХГҮЙ БАГШ Г

Avatar

Зочин 2020-10-01 180.149.93.98

ЭРХ ҮҮРГЭЭ Ч ЯЛГАЖ МЭДЭХГҮЙ БАГШ БАЙНА. ТЭГЭЭД БОЛООГҮЙ ХҮҮХЭД ӨВДӨЛӨӨ ГЭЭД ЯРЬСАН ЧИНЬ БИ СУРГУУЛЬ ДЭЭР ТАНАЙ ХҮҮХДИЙГ ХАРИУЦАХ ЁСГҮЙ ГЭЭД НӨХӨРТӨӨ УТСАА ӨГӨӨД, НӨХӨР НЬ ГЭРЭЭ ЗААЖ ӨГЧ ОДОО ОЧИЖ ТА НАРЫГ а**а П…ДА НАР МИНЬ ГЭНЭ. ИЙМ БАГШ БАЙХ УУ. ДЭЭРЭЭС НЬ ТЭР СУРГУУЛИЙН БАГШ НАР НЬ ДУНД АХЛАХ АНГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ "б**с"-НИЙ ХЭЛЭХ ХЭЛЭХГҮЙ ҮГЭЭР ЗАГНАНА, БИЕН ТАМИРЫН ЭРЭГТЭЙ БҮҮ ХЭЛ ЭМЭГТЭЙ БАГШ НАР НЬ, ЖИЖҮҮР НЬ ГЭЭД ЗАЛУУ ХҮҮХЭД ЗОДНО. ЗАХИРАЛД НЬ ХЭЛЭХЭЭР ӨМӨӨРӨӨД БӨӨН ХЭРҮҮЛ БОЛНО.

Avatar

Зочин 2020-10-01 180.149.93.98

МАНАЙ ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БОЛ ИЙМ Л БАЙДАЛТАЙ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж