Нутгийн зүүн хагаст цасан шуургатай!

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

Нутгийн зүүн хагаст цасан шуургатай!

Нутгийн зүүн хагаст цасан шуургатай!

Сэрэмжлүүлэг:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурах тул тариа ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

10 дугаар сарын 01ий 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Улаанбаатарт өчигдөр анхны цас орсон бол Өнөөдөр үүлэрхэг.  Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

         

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж