Реппэр Доктор Дрегийн шуналтай эхнэр

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

Реппэр Доктор Дрегийн шуналтай эхнэр

Реппэр Доктор Дрегийн шуналтай эхнэр

АНУ-ын реппэр Доктор Дрегийн эхнэр өнгөрсөн зун шүүхэд салах өргөдлөө өгсөн. Түүнчлэн эхнэр Николь нь сар бүр нөхрөөсөө хоёр сая ам.долларын тэтгэмж, амжиргааны зардалд 2.5 сая ам.долларыг авах нэхэмжлэл гаргасан нь тэдний хооронд маргаан дэгдээжээ. Тэд 24 жил ханилж, хоёр хүүхэдтэй болсны эцэст салахаар шийдсэн аж. Тэдний хүү Трюс нь 23 настай, охин нь 19 настай юм.

Николийн нэхэмжилж буй тэтгэмжид 900 мянган ам.долларыг “энтертайнмент” хэрэгцээнд, сар бүр 135 мянган ам.долларыг шинэ хувцас худалдаж авах, 60 мянган ам.долларыг боловсролд, 10 мянган ам.долларыг гэр цэвэрлэгээ, угаалгын үйлчилгээнд зарцуулна гэжээ. Николь хэлэхдээ барьцаанд сар бүр 100 мянган ам.доллар, утасны төлбөр болон бусад зардалд 20 мянган ам.долларыг өөрөөсөө гаргах хэрэгтэй болно. Мөн сар бүр 125 мянган ам.долларын хандив өгдөг тухайгаа ч дурджээ.

Харин Доктор Дрегийн хэлснээр эхнэртээ Малибу дахь 20-25 сая ам.долларын харшийг өгч, бүх кредит картынх нь зардлыг төлдөг гэнэ. Кредит картнуудынх нь дунд сарын 150-350 мянган ам.долларын зардалтай “Американ Экспресс”-ийн хар карт ч багтдаг аж.

Үүний зэрэгцээ эхнэрийнх нь өмгөөлөгчийн хөлсөнд 350 мянган ам.долларыг энэ оны эцэс гэхэд төлөхөөр болсон ч Николь хэдийн 400 мянган ам.долларыг өгчихсөн аж. Үүнийг мэдсэн Доктор Дре өмгөөлөгчийг нь “ашиг хонжоо хайгч” хэмээн нэрлэжээ.

Др Дре гэгддэг 51 настай Андре Ромелл Янг бол хип хоп түүхэн дэх хамгийн алдартай рэпперүүдийн хамгийн ахмад нь юм.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж