Москва хот хөл хорионы дэглэмээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

Москва хот хөл хорионы дэглэмээ сунгалаа

Москва хот хөл хорионы дэглэмээ сунгалаа

Коронавирусийн халдварын улмаас настай хүмүүс, архаг хууч өвчтэй хүмүүсийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрээ 2020 оны аравдугаар сарын 28 хүртэл сунгах шийдвэрийг Москва хотын Захирагч Сергей Собянин гаргалаа.

Хэдийгээр хугацааг сунгасан ч дэглэм зөрчин гэрээсээ гарсан ахмад настан, архаг хуучтай хүмүүст мөнгөн торгууль ногдуулах байгаагаа Сергей Собянин хэлсэн байна. Мөн тэдгээр иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх картыг хүчингүй болгохгүй, мөн фитнес, спортын заал зэрэг газраар үйлчлүүлэхийг хязгаарлахгүй ажээ.

65-аас дээш насны ахмадуудын эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх, эм тариа худалдан авах шаардлага гарвал үйлчилгээг онлайнаар үзүүлэхээр зохицуулсан байна.

Коронавирусийн халдварын нөхцөл байдал Москва хотод ярвигтай байгааг Сергей Собянин хэллээ. Шинээр халдвар аван эмнэлэгт эмчлүүлэгчдийн тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа юм. Тиймээс ахмад настай, хууч өвчтэй хүмүүсийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гаралгүй байхыг уриалж байгаа бөгөөд нийт иргэд аль болох олон хүнтэй газраар явахгүй байхыг анхааруулж байгаа юм. Харамсалтай москвачууд хотын захиргааны анхааруулгыг тоохгүй байгаа хэмээн Собянин хэллээ.

Мөн аж ахуйн нэгж, ажил олгогчид ажилчдаа боломжоороо гэрээсээ ажиллуулахыг эрмэлзэх хэрэгтэйг сануулаад байна.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын намрын амралтыг сунган аравдугаар сарын 5-18-ний хооронд амраах шийдвэрийг Москва хот гаргалаа.

Коронавирусийн халдварын тархалтыг хянаж байгаа Хэрэглэгчийн хяналтын албаны дарга Анна Поповагийн хэлснээр Москва хотын иргэдийн 24-25% нь COVID-19-ийн эсрэг биеттэй болжээ.

Орост шинээр халдвар авагсдын тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа хандлагыг ажиглахад  аравдугаар сард халдвар нэмэгдэх аюултай байгааг мэргэжилтнүүд анхааруулаад эхэлжээ.

Есдүгээр сарын 29-ний өдөр гэхэд шинээр халдварын 8232 тохиолдол 83 бүс нутагт бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж