“UFC” холимог тулааны аварга, ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедов The Ultimate Fighter (TUF) реалити шоунд Ирландын тулаанч Конор Макгрегортой хамт оролцох хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна.
Өдгөө 32 настай тамирчны менежер Али Абдель-Азизын мэдэгдсэнээр, UFC-ийн удирдлага TUF-ийн шинэ улирлын зураг авалтад Нурмагомедов, МакГрегор нарыг оролцуулна хэмээн найдаж байжээ. Гэвч Абдель-Азизын “хүн хог" хэмээн тодорхойлсон Ирландын тулаанчтай Оросын тулаанч хамтран ажиллахаас татгалзсан аж.
Хоёр жилийн өмнө хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийг эзэмшигч ОХУ-ын Дагестаны тамирчин Хабиб Нурмагомедов Ирландын шилдэг тулаанч Конор Макгрегор нарын тулаан болж, Оросын тулаанч “UFC 229”-ийн ялагчаар тодорсон. Энэхүү тулаанд оролцсоныхоо төлөө Конор Макгрегор 3 сая ам доллар, Хабиб Нурмагомедов 2 сая ам доллар тус тус халаасалсан билээ.
Эх сурвалж: TMZ
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ