Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэв

Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэв

Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (Asia-Pacific Trade Agreement-APTA)-д албан ёсоор нэгдэн орж, тус байгууллагын долоо дахь гишүүн орон болов. “Бангкокийн хэлэлцээр” хэмээн нэрлэгдэж байсан APTA-д Монгол Улс нэгдсэн нь хөгжиж буй улс орнуудтай бүс нутгийн худалдааны хэлэлцээр байгуулж буй анхны тохиолдол юм.

Бангладеш, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланк улсын хооронд 1975 онд анх байгуулсан энэхүү хэлэлцээрт БНХАУ 2001 онд гишүүнээр элсчээ. Тус байгууллагын гишүүнээр элсэж байгаа нь Монгол Улсад ихээхэн ач холбогдолтой. Гэхдээ хэлэлцээрийн хүрээнд байгуулсан худалдааны бусад гэрээ, хэлцэлд Монгол Улс шууд нэгдэнэ гэсэн үг биш юм.

APTA энэ оны эцсээр бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл (Regional Comprehensive Economic Partnership-RCEP) байгуулахаар төлөвлөж буй бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том худалдааны хэлэлцээр болох магадлалтай аж.

ASEAN-ийн 10 гишүүн улс болон тэдэнтэй чөлөөт худалдааны гэрээтэй таван улс RCEP-д нэгдэн орох бололтой.

Эх сурвалж: SOUTH CHINA MORNING POST
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж