Эх нялхасыг дэмжих “Save Angels” төсөл амжилттай хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

Эх нялхасыг дэмжих “Save Angels” төсөл амжилттай хэрэгжиж байна

Эх нялхасыг дэмжих “Save Angels” төсөл амжилттай хэрэгжиж байна

JCI Монгол байгууллагын залуусын санаачлагаар  2015 оноос эхлэн нярайн эндэгдлийг буруулах зорилготой Save Angels төслийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

2020 онд Нийслэлийн Өргөө, Амгалан амаржих газруудад нэн шаардлагатай нярайн инкубатор,фото аппарат, тарианы шахуурга,дулаан ширээ ,хяналтын монитор, шарлагын аппарат гэх мэт нийт 18 нэр төрлийн тоног төхөөрөмж хандивлаж, хөхөөр хооллохыг дэмжих өрөөг иж бүрэн тохижуулжээ. Өнгөрсөн жил Нийслэлийн Амгалан амаржих газарт хэрэгжсэн төслийн дүнд нярайн эндэгдэл 40% буурсан үр дүн үзүүлжээ.

Save Angels төслийн өмнөх шатуудад гарсан үр дүн:

I шат  2015 он

ЭХЭМҮТөвийн дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээний 15 ортой тасгийг 55 ортой тасаг болгон өөрчлөн шинэчилсэн.

Нярайн эндэгдэл 2015 онд 19.1% байсан бол 2016 онд 5.6% хүртэл буурсан.

II шат 2017 он

Дутуу төрсөн нярайд зориулсан иж бүрэн хагалгааны тасгийг бий болгож 18 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хандивласан. Мэс заслын дараах сэргэлт 2017 оны 06-р сард 72.2% байсан 2017 оны 11-р сард 82.2% болон өсөж, сэргэлт 10%-иар нэмэгдсэн байна.

III шат 2018 он

ЭХЭМҮТөвтэй хамтран мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийг засварлан 6 ортой тасгийг 12 ортой тасаг болгон өргөтгөж 2 ширхэг иж бүрэн инкубатор хандивласан. Мэс заслын дараах эдгэрэлт 2018 оны 06-р сард 92% байсан бол 2018 оны 12-р сарын байдлаар 96.5%-д хүрч, эдгэрэлт 4.5% нэмэгджээ.

IV шат 2019 он

Нийслэлийн Амгалан амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний тасагт төслтийн хүрээнд 5  инкубатор, 2 халуун тавцан, 2 шарлагын фото аппарат, 1 шар хэмжигч төхөөрөмжүүд байрлах өрөөг иж бүрэн тохижуулж нярайн эрчимт эмчилгээний тасагт хандивласан тоног төхөөрөмжүүдийг давхардсан тоогоор 1500 гаруй хүүхдэд үйлчлүүлсэн бөгөөд 2019 оны 08-р сарын 05-ны өдрөөс 2020 оны 08-р сарын 05-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаанд нярайн эндэгдэл өмнөх жилийн үзүүлэлтээс 40% буурсан үр дүнд хүрчээ.

Save Angels төслийг хэрэгжиж эхэлсэн үеэс эхлэн Худалдаа хөгжлийн банк, АПУ ХК, Хатанбаатар ХХК, Таван нүдэн Брэнд, Баян Монгол өндөгний үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжүүд, JCI монгол байгууллагын гишүүд, иргэдийн дэмжлэгээр хэрэгжиж иржээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж