Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын бог малын махыг ирэх сараас эхлэн экспортод бэлтгэнэ | News.MN

Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын бог малын махыг ирэх сараас эхлэн экспортод бэлтгэнэ

Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын бог малын махыг ирэх сараас эхлэн экспортод бэлтгэнэ

Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын бог малын махыг ирэх сараас эхлэн экспортод бэлтгэнэ

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан товч танилцуулга хийлээ.

Монгол Улс , бусад улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 2020 онд нэмэлтээр экспортлох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны тоо хэмжээний тухай байлаа. Бэлчээрийн ургамлын ургалт муу байгаа, даац олон дахин хэтэрсэн, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад зудын эрсдлийн үнэлгээ хийсэн. Дээрх аймгуудаас бэлтгэсэн хонь, ямааны махыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан үзэж дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны экспортыг 10 дугаар сараас эхлэн зургаагаас доошгүй сарын хугацаанд бэлтгэж, экспортлох хэмжээг нэмэгдүүлэх санал гаргалаа.

Ингээд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс зөвлөмж гаргалаа.

2020 оны нэмэлтээр экспортлох стратегийн хүнс болох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны хэмжээг дөчин мянган тонн хүртэл байхаар тогтоохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд зөвлөлөө.

Монгол Улсын 2020-2021 оны хүйтэн улирлын төлөв байдлыг үндэслэн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгаас бог мал бэлтгэх ажлыг экспортын эрх бүхий аж ахуйн нэгжтэй хамтран шуурхай зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт чиглэл болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-30 103.212.119.235

zunshlaga muu tul targalaagui, hotiin bid chini turanhai mah avahgui sanaatai shuu, tegeheer gadagshaa bol uuh bagatai geed avah bolomj ni ihesne gesen ug

Avatar

Зочин 2020-09-30 103.212.119.235

itgelt bayanii heldeg shig eviig ni olood l gulguulaad baih heregtei shuu

Avatar

Зочин 2020-09-30 202.126.89.87

olson orlogiinhoo todorhoi huviar tataas ogj hotiin mahnii uniig hyamd bailgah heregtei

Avatar

Зочин 2020-09-30 139.5.217.12

exportolj baihaar ulaanbaatart avchirch zaraacjee. Mahnii une buug

Avatar

Зочин 2020-09-30 64.119.19.223

Мах гаргах сайхан шалтаг олж дээ.

Avatar

хүү 2020-09-30 202.55.191.205

амьдаар нь гаргавал илүү экспортлоно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж