Тайландад америк иргэн зочид буудлаа шүүмжлээд хоригджээ

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

Тайландад америк иргэн зочид буудлаа шүүмжлээд хоригджээ

Тайландад америк иргэн зочид буудлаа шүүмжлээд хоригджээ

АНУ-ын иргэн Уэсли Барнес Тайландад байрлаж байсан буудлаа шүүмжилж бичсэнээсээ болж, хоёр жил шоронд хоригдож болзошгүй болжээ.

Зочид буудал түүнийг Тайландад хэрэгждэг гүтгэлгийн эсрэг маш хатуу хуулийн дагуу шүүхэд өгсөн байна. Уэсли Барнес Тайландад ажилладаг бөгөөд амарсан буудлынхаа талаар хэд хэдэн платформ дээр “Орчин үеийн боолын систем” хэмээн сэтгэгдэл бичсэн аж. Харин “Sea View Resort” зочид буудлын зүгээс дээрх сэтгэгдлийг “Худлаа, байгууллагын нэр хүндийг унагах гэсэн оролдлого” хэмээн буруушаажээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Барнес энэ оны эхээр Ко Чан арал дээр амарч байхдаа зочид буудлын ресторанд хооллохдоо өөрийн авчирсан дарсыг уухыг хүссэнээс болж, анх маргаан гарсан гэнэ.

Зочид буудлын мэдэгдэлд дурдсанаар америк эр үймээн самуун дэгдээсэн бөгөөд гаднаас оруулж ирсэн уух юмныхаа татварыг төлөхөөс татгалзаж, менежертэй маргалдсан аж.

Тэр явдлаас хойш Барнес гэртээ ирээд зочид буудлын талаар сөрөг сэтгэгдлүүд бичиж эхэлсэн тул зочид буудлын удирдлагууд түүнийг шүүхэд өгчээ.

Барнес даруй баривчлагдаж, шоронд хоёр хоноод батлан даалтад гарсан гэнэ. Хэрвээ шүүх хурал түүнийг гэм буруутайд тооцвол хоёр жил хүртэл ял оноох юм. Барнес болсон явдлаас болж, ажлаасаа халагдсан бөгөөд баривчилгаанд байх түүнд аймшигтай байсан учир шоронд орохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж