СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хархорин сумаас гарах хөдөлгөөнийг хаалаа

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хархорин сумаас гарах хөдөлгөөнийг хаалаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:  Хархорин сумаас гарах хөдөлгөөнийг хаалаа

Нийт нутгаар хүйтний эрч чангарч, зарим газарт цас орсноос зам даваагаар тээврийн хэрэгсэлтэй зорчиход хүндрэлтэй болсон байна. Тодруулбал, өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Улаанбаатар хотын чиглэлийн автозамд хальтиргаа гулгаа үүссэн тул гарах зорчих хөдөлгөөнийг түр хориглосон байна.

Иймд иргэд жолооч та бүхэн тухайн чиглэлд зорчих бол цаг агаарын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дулаан хувцас, шатахуун тослох материал, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж