Орон нутагт орсон цас гамшиг дагуулж мэдэхээр байна | News.MN

Орон нутагт орсон цас гамшиг дагуулж мэдэхээр байна

Орон нутагт орсон цас гамшиг дагуулж мэдэхээр байна

Орон нутагт орсон цас гамшиг дагуулж мэдэхээр байна

Өнөө шөнө Төв аймгийн өмнөд, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-30 метр хүрч ширүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Цаг агаарын нөхцөл байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодруулсан юм. Тэрбээр “Өчигдөр шөнө Говь-Алтай, Баянхонгор аймгаар цас орсон бол өнөөдрөөс Булганы өмнөд, Архангайн зүүн тал, Төв аймгийн баруун хэсгээр нойтон цас орж байна. Өнөө шөнөдөө Хэнтий аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.  12 цагийн хугацаанд 10 мм-ээс дээш цас орсон бол гамшигт үзэгдэл гэж тэмдэглэдэг. Тиймээс өчигдөр шөнөөс эхлэн цас орсон нутгуудад нөхцөл байдал гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч байна. Зарим жил  есдүгээр сарын сүүлчээр их хэмжээний цас ордог” гэв.

Өнөөдөр Төв аймгийн нутаг, Архангай, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орно. Мөн Баянхонгорын өмнөд, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн төв хэсгээр, аравдугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурах тул тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг цаг уурчид онцгойлон анхааруулж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-30 192.82.68.160

ингэж л байдаг юм, хаа ч байсан өвөл 10 сар бүтэн 11 сар гэж байна тэр хооронд энэ цас хайлж дуусалгүй дээ битгий худлаа сүржигнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж