Их Британи, Канад улсууд Лукашенкод хориг тавилаа | News.MN

Их Британи, Канад улсууд Лукашенкод хориг тавилаа

Их Британи, Канад улсууд Лукашенкод хориг тавилаа

Их Британи, Канад улсууд Лукашенкод хориг тавилаа

Их Британи болон Канадын Засгийн газраас өчигдөр/2020.09.29/ Беларусийн зургаа дахь удаагаа сонгогдсон Ерөнхийлөгч Александер Лукашенко, түүний том хүү Виктор, мөн зургаан өндөр албан тушаалтанд хориг арга хэмжээ авлаа.

Жагсаалтад багтсан дээрх хүмүүс Их Британи болон Канадад зорчих эрхгүй болж байгаагаас гадна хөрөнгө нь "царцах" юм.

“Александер Лукашенкогийн засаглал бол хүний эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сөрөг хүчнээ хэт дорд үзсэн. Тэрбээр олон улсын сануулгуудыг удаа дараа үл тоомсорлосон, сөрөг хүчинтэйгээ ярилцаж, ойлголцохын оронд хүчирхийллээ хоёр дахин нэмсэн” хэмээн Их Британийн Засгийн газар мэдэгдсэн байна.

Мөн Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб “Лукашенко олон зуун энх тайванч жагсагчдыг барьж хорин, тамлан зовоож байгаа учир хориг арга хэмжээ авч байна” хэмээн тайлбарласан аж.

Харин Канадын Гадаад хэргийн сайд Франсуа Филипп Шампан “Канад улс нь Беларусьт хүний эрхийн төлөө тэмцэж, ардчилал тогтоохын төлөө хичээж буй ард түмний талд бат зогсож байна” хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин эт 2020-09-30 202.9.40.75

Муу хэлүүлдэг ардчилал бидэнд сонгуулиар солигддог системийг өгсөн.ардчилалаа алдвал соц үе шиг саналын хуудас дээр ганц нэртэй сонголтгүй сонголттой болноо.

Avatar

Зочин 2020-09-30 122.201.21.120

Барууны хөрөнгөтний намууд үндсэндээ бодлогын хувьд өөр хоорондоо онцгой ялгараад байх зүйл юу ч байхгүй. Сонгууль гэдэг нь хоосон жүжиг. Нэг нам л олон жил тасралтгүй эрх барьж байна. Зүүний нам толгой өндийлгэвэл алуулна.

Avatar

Боги 2020-09-30 202.126.88.66

Тавган антийн шиг данхайсан малгай тавьчаад эн сахалт өөригөө цэргийг жанжин гж бодож бгаа болтой 🙂

Avatar

1 2020-09-30 202.126.90.81

Нутагтаа бол жанжин нь мон л доо…

Avatar

Зочин 2020-09-30 122.201.24.214

Энэ хүн өөрөө Канад Англид очиж амьдрах гэж тэгэж их хүсээд шуналтаад байдаг юм байхдаа?? Тэрийг нь мэдчихээд дуран дээр нь хясаж шийтгэж бн гэсэн үг үү?

Avatar

Зочин 2020-09-30 122.201.21.120

Белорусь, ОХУ-ын харилцааг бүх талаар таслах, үймээн самуун үүсгэж, Белорусийг өөрсдийнх нь гараар нурааж, сүйрүүлэх Барууны орнуудын бодлого овоо ахицтай эхлэсэн ч, харин одоо хэрэгжих боломжгүй болж байх шиг байна. Уг нь Залуусыг барууны орнуудад олноор нь аваачиж сургах, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд ашиглан олон түмний толгойг сайтар угаах, хэт үндэсрэхэх үзэлтнүүдийг зохион байгуулалттай ажиллуулах зэрэг төрийн эргэлт хийх бэлтгэлийг олон жилийн турш сайтар зохион байгуулсан юм гэсэн

Avatar

Зочин 2020-09-30 66.181.179.220

30 жил ерөнхийлөгч гэдэг чн Монголын бага хаадаас ч удаан засагласан бна ш дээ. Тэгэхээр хаан биш л юм чн хэн ч эсэргүүцнэ ш дээ.

Avatar

ЗОЧИН 2020-09-30 139.5.218.35

ЕВРОПЫН СҮҮЛЧИЙН ДАРАНГУЙЛАГЧ БЕЛОРУССЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАШЕНКО 6 ДАХЬ УДААГАА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ГЭЖ БАЙГАА, ТҮҮНИЙГ ШҮҮМЖИЛСЭН, СОНГУУЛИЙН ДҮНГ ЭСЭРГҮҮЦСЭН СӨРӨГ ХҮЧНИЙ ЖАГСАГЧДЫГ ХЭДЭН ЗУУ, МЯНГААР НЬ БАРИВЧЛАН ШОРОНД ХИЙЖ ТАМЛАН ЗОВООЖ БУЙ УЧИР ДЭЛХИЙН АРДЧИЛСАН, ХҮЧИРХЭГ, НӨЛӨӨ БҮХИЙ УЛСУУД ТҮҮНД ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА, АЛБАН ТУШААЛАА АЛДВАЛ ТЭР ШОРОНД ОРОХ ТУЛ АМЬ ТЭМЦЭН АЛБАН ТУШААЛАА ХАМГААЛЖ БАЙНА, ГЭВЧ ТҮҮНИЙ АЛБА МӨХӨХ ЦАГ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ОЙРТСООР …….

Avatar

Зочин 2020-09-30 202.131.245.6

энэ нөхөр одоо больмоор юм аа,

Avatar

21 2020-09-30 202.126.89.164

hyatadad horig taviachee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж