Их Британи болон Канадын Засгийн газраас өчигдөр/2020.09.29/ Беларусийн зургаа дахь удаагаа сонгогдсон Ерөнхийлөгч Александер Лукашенко, түүний том хүү Виктор, мөн зургаан өндөр албан тушаалтанд хориг арга хэмжээ авлаа.
Жагсаалтад багтсан дээрх хүмүүс Их Британи болон Канадад зорчих эрхгүй болж байгаагаас гадна хөрөнгө нь "царцах" юм.
“Александер Лукашенкогийн засаглал бол хүний эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сөрөг хүчнээ хэт дорд үзсэн. Тэрбээр олон улсын сануулгуудыг удаа дараа үл тоомсорлосон, сөрөг хүчинтэйгээ ярилцаж, ойлголцохын оронд хүчирхийллээ хоёр дахин нэмсэн” хэмээн Их Британийн Засгийн газар мэдэгдсэн байна.
Мөн Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб “Лукашенко олон зуун энх тайванч жагсагчдыг барьж хорин, тамлан зовоож байгаа учир хориг арга хэмжээ авч байна” хэмээн тайлбарласан аж.
Харин Канадын Гадаад хэргийн сайд Франсуа Филипп Шампан “Канад улс нь Беларусьт хүний эрхийн төлөө тэмцэж, ардчилал тогтоохын төлөө хичээж буй ард түмний талд бат зогсож байна” хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ