Монголын кино урлагийн уран бүтээлчид зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

Монголын кино урлагийн уран бүтээлчид зөвлөлдөнө

Монголын кино урлагийн уран бүтээлчид зөвлөлдөнө

Монголын үндэсний кино хороо /МҮКХ/-ноос маргааш /2020.10.01/  “Монголын кино урлаг 2020”чуулга уулзалт зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тус хорооноос өнөөдөр /2020.09.30/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Чуулга уулзалтыг  “Covid-19” цар тахлын өмнө ба дараах Монголын кино урлаг“сэдвийн хүрээнд зохион байгуулах юм байна. Энэ үеэр дэлхий дахиныг донсолгож буй “Covid -19” цар тахлын Монголын кино урлагт үзүүлж буй нөлөө, Олон улсын кино урлагийн салбараас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийж,  Монголын кино урлагийн цаашдын хөгжлийн төлөвийг хэлэлцэх аж.

МҮКХ-ны тэргүүн, продюсер М.Оргил “Чуулга уулзалтаар кино урлагийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, дэлхий нийтийг түгшээж буй “Covid-19” халдвар Монголын кино урлагийн салбарт үзүүлж буй нөлөө, олон улсын кино салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцэнэ. Мөн  Монголын кино урлагийн салбар нэгдмэл байдалд хүрлээ, Монголын кино урлагийн дэд бүтэцтэй боллоо гэдгээ тунхаглан зарлана. Цаашид нэг цонхоор бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцана” гэлээ.

Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн  “Монголын кино урлагийг төлөөлсөн олон нийтийн байгууллага олон бий ч тус тусдаа биенээ хараад явж байна. Нэгтгэх цаг болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч кино уран бүтээлчдийг хоёр ч удаа хүлээн авч уулзсан. Хагас жил өнгөрсөн ч дорвитой ажил хийсэнгүй. Монголын кино урлагийн өнөөгийн түвшин тааруу байгааг бүгд мэдэж байгаа. Манай уран бүтээлчид Монгол кино үйлдвэр тарснаас хойш бие даасан олон продакшн болж,  чадлынхаа хэрээр олон улсын кино наадамд оролцож байна. Зөвхөн ивээн тэтгэгчдийн хөрөнгөөр залуус маань киногоо хийж байгаа” гэлээ.

Тус арга хэмжээ Гадаад харилцааны яаманд болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Соёлын яам, Харилцаа холбооны мэдээллийн техинологийн газар, Радио телевизийн үндэсний сүлжээ, Монголын кино инстиут  зэрэг байгууллага дэмжин хамтран зохион байгуулах юм.

Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж