Дональд Трампын хүү Эрик Трамп телевизэд өчигдөр/2020.09.29/ ярилцлага өгөх үеэрээ өөрийгөө ЛБГТИК буюу бэлгийн цөөнхийн нэг төдийгүй цөөнхүүд бүгд Дональд Трампыг дэмжиж байгаа хэмээн ярьжээ.
Ярилцлагын үеэр сурвалжлагч түүнээс энэ жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг дэмжиж буй ЛБГТИК+ нийгэмлэгийн зарим хүмүүс хэл амд өртөхөөс зайлсхийн чимээгүй байгаа талаар юу бодож буйг асуусан аж.
Тэгтэл Эрик Трамп “ЛБГТИК нийгэмлэгийнхэн бол гайхалтай хүмүүс. Та бүхэн аавын минь төлөө өдөр бүр өөрсдийгөө бүрэн илчилж болно. Би бол нийгэмлэгийн нэг хэсэг. Бид бүгд түүнд хайртай. Хөршүүдийг минь хотуудыг минь хамгаалж байгаад баярлалаа” хэмээн хариулжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар АНУ-ын нийт хүн амын 4.5 хувийг анги хүмүүс эзэлдэг гэнэ. Уг нь ЛБГТИК+ хүмүүс ихэвчлэн Ардчилсан намыг дэмждэг ч Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп тэдний хүндэтгэлийг хүлээхээр хичээн ажиллаж байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард өөрийгөө нээлттэй илчилдэг, ижил хүйстнээ сонирхогч Тагнуулын албаны дарга асан Ричард Гренелл Трампыг “АНУ-ын түүхэн дэх хамгийн ихээр ЛБГТИК нийгэмлэгийг дэмждэг Ерөнхийлөгч” хэмээн тодорхойлсон билээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ