Майк Помпео цомхон бүрэлдэхүүнтэй Монголд айлчилна | News.MN

Майк Помпео цомхон бүрэлдэхүүнтэй Монголд айлчилна

Майк Помпео цомхон бүрэлдэхүүнтэй Монголд айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монголд айлчлах тухай Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2020.09.30/ мэдээлэл хийлээ.


Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүх “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео аравдугаар сарын 7-нд Монголд айлчилж, тэр өдрөө буцна” гэдгийг хэлсэн юм.

Мөн тэрбээр “Энэ айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тус тус бараалхана. Энэ үеэр Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны тухай яриа өрнүүлнэ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд АНУ-д айлчлах үеэрээ АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Тэрнээс өмнө 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлал хийж, “Хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх тухай замын зураглал” гэж баримт бичгийг тохиролцож, ярилцсан байдаг. Төрийн өндөр дээд түвшний айлчлалуудаар ярилцсан хамтын ажиллагааны асуудлуудыг илүүтэй хөндөж ярина” гэв.

Тодруулбал, АНУ-ын Мянганы сорилтын сангаас 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Монголд төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төсөлд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, саарал усны үйлдвэр байгуулж, Дулааны III, IV цахилгаан станцыг хөргөхөд хэрэглэдэг ахуйн хэрэглээний ус үйлдвэрлэх төсөл, усны эх үүсвэрийг гүний худаг гаргаж нэмэгдүүлэх явцын талаар ярилцана.

Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Монголд 1990-ээд оноос эхлэн хувийн хэвшлийг бэхжүүлэх, эдийн засаг шилжихэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байсан. Энэ байгууллагын төлөөлөгчийн газрыг Монголд дахин байгуулах, орчин үеийн Монголын эдийн засгийг тогтвортой байлгах үүднээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн төслүүдийг хэрэгжүүлж эхлэх талаар ярилцана гэдгийг онцоллоо. Хоёр орны эдийн засгийн зөвлөлдөх уулзалтыг аравдугаар сарын 20-нд хийхээр тохирч, ажлын хэсэг гарсан гэв.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг дагалдах баг бүрэлдэхүүн цомхон байх гэнэ. Төрийн нарийн бичгийн даргын багт ажлын албаныхан л багтсан гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Айлчлалын дараах тусгаарлалтын талаар Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүх хариулахдаа Тусгаарлалтын тухай нарийн мэдээлэлгүй байна. Айлчлалд бэлтгэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсэг холбогдох дүрэм журмыг нөгөө талд танилцуулж, харилцан тохиролцож буй. Айлчлалд оролцсон хүмүүс журмынхаа дагуу тусгаарлагдана” гэлээ.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-30 202.70.36.122

Enkhtaivan said hoishoo yvj ireed tusgaarlaltad orson biz dee hugatsaa 10 sarin dunduur duusah ym chini naad ailchlal boltol garahgui shdee tgvel tsahim uulzalt hiihuu yahuuuu durmee zurchij gargahuu

Avatar

МЭЛС 2020-09-30 202.131.245.6

хэхэ холын америк шүү дээ, 2 хөршөө дөө илүү хандах хэрэгтэй , урагшаа хар юм аа зарж хойноос түлшээ авдаг улс гэдгээ мартаж болохгүй ээ

Avatar

Зочин 2020-09-30 66.181.191.87

Америк шиг улс дэлхийн түүхэнд огт байгаагүй. Гайхамшигтай олон нээлт, шинэ технологийн уул уурхай болсон улс өөр байхгүй. Хятадын хүн ам олон гээд Америкийн хажууд өчүүхэн. Бид Америкийн нэгдсэн улсаас авах зүйл маш олон. Монгол улс АНУ-ын холбоотон болж, худалдаа аж үйлдвэртэй, банкны сайхан тогтолцоотой, төрийн бат бөх уян хатан бодлоготой болохыг зүүдлэж мөрөөдөж ирсэн. Энэ сайхан улстай хамгийн түрүүнд хамтын нөхөрлөл байгуулж явах хэрэгтэй. Орос, Хятад хоёрыг атаарахтал харилцаатай бол

Avatar

чимэ.д 2020-09-30 182.160.36.4

Гайхалтай зөв санал дэвшүүлсэн "Зочин" танд талархаж бас баяр хүргэж байна. Цааш нь ямар арга хэмжээ, хамтарсан бүлгүүд байхыг бодож үзээрэй хамтарсан үйлдвэр 2 хөрш рүүгээ экспортлох хэмжээний юмыг хөршүүдийн хэрэглээг судлах зэрэг олон сайхан ажил шинэ технологи яаж нэвтрүүлэн идэж болохыг хүн нарийн бодоосой амжилт хүсье

Avatar

Зочин 2020-09-30 39.115.114.99

Корона вирус авчрахнээ яанаа

Avatar

Зочин 2020-09-30 202.131.225.197

ciovid19 golomtoos manaid ireh ni iiiiii

Avatar

мгл 2020-09-30 192.82.71.245

монголд хулгай луйвар хиигээд, ану-д очиж хоргодоггыг зогсоох естой,сайханбалагыг нааш чвуулах хусэлт тавь!женкогын оффшорын монго яасныг асуу!

Avatar

Зочин 2020-09-30 202.55.188.36

Жижигхэн монгол нэлээд сонирхлын төвд орж байгаа юм байна даа.

Avatar

Хичээгээрэй 2020-09-30 37.99.32.126

Ээ дээ. Энэ айлчлал чухал шүү.

Avatar

Зочин 2020-09-30 202.21.124.130

За даа, ану нээг их томьтой юмаар туслахгүй дээ. Өмнө шийдсэн "мянганы сорилтын хөтөлбөр"-ийн хүрээний юмаа л ярих байх. Бас л ардчиллын үлгэр загвар гэж биднийгээ хошгоруулахгүй бол их юм. Сүржигнэж далдганаад байхын хэрэг байхгүй.

Avatar

Zochin 2020-09-30 59.153.87.251

harin ch ih heregtei ailchlal baina, hujaa nart bugd buhulzuud bugsiig doloogood baisnii daraa

Avatar

Зочин 2020-09-30 139.5.217.12

Yum goridohoos uur hiih ajil alga uu

Avatar

Зочин 2020-09-30 66.181.191.76

Чиний Орос мөн гийгүүлэх байх даа

Avatar

Зохиолч Л.Пүрэвдорж 2020-09-30 103.212.119.251

Дэлхийд учирч байгаа Хятадын түрэмгий бодлогыг хазаарлаж байгаа цорын ганц улс Америктай нягт хамтарч, дэмжлэгийг түшиглэж чадвал л манай улс Ар Монголын өөртөө засах орон болчихгүй тэсэж үлдэж магадгүй. Гашуун ч гэсэн энэ яах ч аргагүй үнэн ирээдүй дээ.

Avatar

Зочин 2020-09-30 66.181.191.87

Америк шиг улс дэлхийн түүхэнд огт байгаагүй. Гайхамшигтай олон нээлт, шинэ технологийн уул уурхй болсон улс өөр байхгүй. Хятадын хүн ам олон гээд Америкийн хажууд өчүүхэн. Бид Америкийн нэгдсэн улсаас авах зүйл маш олон. Монгол улс АНУ-ын холбоотон болж, худалдаа аж үйлдвэртэй, банкны сайхан тогтолцоотой, төрийн бат бөх уян хатан бодлоготой болохыг зүүдлэж мөрөөдөж ирсэн. Энэ сайхан улстай хамгийн түрүүнд хамтын нөхөрлөл байгуулж явах хэрэгтэй. Орос, Хятад хоёрыг атаарахтал харилцаатай бол.

Avatar

Зочин 2020-09-30 156.22.252.9

Uursdiinhuu irgediig Corona geed oruulahgui baij yun gadnii hun oruulah ve? Durem juram yaav!!!

Avatar

Зочин 2020-09-30 162.210.194.10

монгол улсын нэр хүнд энд уулзалттай холбоотой юмсан ажил хэрэгч олигтойхон доривтой юм ярилцаасай МАНЫ МАНГАРУУД…

Avatar

3 2020-09-30 150.129.141.84

NEEREEE ENE ULSAD BH AMIDRAH ARGA ALGAA ZAILAH YUMSAN

Avatar

Зочин 2020-09-30 202.131.245.243

Эртхэн Эрээн рүүгээ буц даа.

Avatar

ОРОС КИРИЛЛ БИЧИГ 2020-09-30 202.179.26.33

МОНГОЛЫГ ОРОС КИРИЛЛ БИЧИГТЭЙГ ХАРААД Л БҮГДИЙГ ОЙЛГОНО

Avatar

Зочин 2020-09-30 39.115.114.99

Кирилл бичигтэй улс ганц монгол уу

Avatar

Монгол хүн. 2020-09-30 103.10.21.37

Манай Жонкуу Америкийн Төрийн нарийн бичгийг ирхээр хятад даргад залбирч мөргөдөг шигээ залибрахгүй бол түмний ад болно доо. Ман.гар Хүрэлээ ч яахав бөхийж мэхийдгээрээ хэлбэрдэх л байх. Бас тэр хурлын даргаа гэж эргүүүтцэн учраа олхоо больцон худлаа амьтан байна. Манай Монгол улс яацан улс гэхээрээ Төрдөө ийм 3нь Манггаруудтай юм бээ айн?

Avatar

Зочин 2020-09-30 202.9.46.164

Манай агуу ихийн асуудалтай хүн буутайгаа очих вий дээ. яаанаа.

Avatar

Magsarjav 2020-09-30 182.160.34.205

Yaagaad bolohgui gej. Buugaa 2-3 aar ni zuugeed ochih heregtei !!! Manaihunees aig l daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж