Монголын хамгийн шилдэг эмч нар Орхон аймагт байрлаж ажиллана | News.MN

Монголын хамгийн шилдэг эмч нар Орхон аймагт байрлаж ажиллана

Монголын хамгийн шилдэг эмч нар Орхон аймагт байрлаж ажиллана

Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ж.Чинбүрэн нар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Эрүүл Эрдэнэт хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Орхон аймагт Монгол Улсын хамгийн шилдэг эмч нар 3-6 сарын хугацаатай байрлаж ажиллах нөхцөл бүрдэж байгаа аж.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут хэлэхдээ, Эрдэнэт хотод ажиллах эмч нарт 5 сая төгрөгийн цалин олгож, байрлаж ажиллах хугацаандаа амьдрах байрыг нь шийдвэрлэнэ. Энэ ажлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэдгийг тодотгов.

Уг арга хэмжээ 2024 оны 12 дугаар хүртэл үргэлжлэх бөгөөд үүний үр дүнд орон нутгийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд шилдэг эмч нараас суралцах боломж бүрдэхийн зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж бодитоор нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна.

Орхон аймгаас жилд дунджаар 10 мянга орчим иргэн Улаанбаатар хотыг зорьж эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагддаг байна.

“Эрүүл Эрдэнэт хүн3 хөтөлбөрийн хүрээнд Орхон аймагт байрлаж ажиллах нарийн мэргэжлийн эмч нарыг сонгохдоо өвчлөл, нас баралт хамгийн өндөр байгаа чиглэлийг харгалзана” гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн энэ үеэр хэллээ.

Орхон аймгийн төр захиргааны байгууллагаас хүний хөгжилд чиглэсэн бодлого хэрэгжүүлж, зөвхөн сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт орон нутгаас 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний үр дүнд элэгний B, C вирус эмчлэгдсэн хүний тоогоор улсад тэргүүлж байгааг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд онцоллоо.

ЭХ СУРВАЛЖ: УИХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-30 192.82.77.225

Батлут гэж баахан тендэр хуссан гэсэн

Avatar

ЗОЧИН 2020-09-30 202.21.126.30

БАТЛУТ АРХИ ЗАЛЧИХСАН ЮМУУ, НҮД НЬ БҮЛЦИЙЧИХСЭН БАЙХ ЧИНЬ. ЭСХҮЛ ИХ АЖИЛТАЙ ЯВААД ЯДРАА ЮУ. ШИНЭ САЙХАН АЖИЛ ӨРНҮҮЛЖ, АРД ИРГЭДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРАЛ ХАНДУУЛЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж