Жолооч нарын гэргий нөхрийнхөө хувцсыг шатааж тэмцэнэ | News.MN

Жолооч нарын гэргий нөхрийнхөө хувцсыг шатааж тэмцэнэ

Жолооч нарын гэргий нөхрийнхөө хувцсыг шатааж тэмцэнэ

Жолооч нарын гэргий нөхрийнхөө хувцсыг шатааж тэмцэнэ

Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг хилийн боомтын чиглэлд 10 мянга гаруй нүүрс тээвэрчид 90-100 хоног машинынхаа кабиндаа амьдарч байна. Тиймээс нүүрс тээвэрчдийн тусгаарлалтын 14 хоногийн дэглэмийг долоо хоног болгож өгөхийг шаардаж, Тээвэрчдийн гэргий нарын холбооны төлөөлөл өнөөдөр /2020.09.30/ мэдээлэл хийлээ.


“НЭГ ЖОЛООЧ 90-100 ХОНОГ МАШИНЫХАА КАБИНД АМЬДАРЧ БАЙНА”

Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Жавзансүрэн “Медаль шагналаар энгэрээ мялааж байхад тэнд 2-3 жолооч амь эрсдээд байна. Эрхэм сайд дарга нар амьдралаас хэт тасарсан шийдвэр гараж байна. Нүүрс тээврийн онцгой бүсэд ажиллаж байгаа жолооч нарын амьдралыг орхигдуулж, тамлаад байгаагаа ойлгохгүй байна. Нэг жолооч 90-100 хоног машиныхаа кабинд явж байгааг яагаад ойлгохгүй байна вэ. Тэр хүний гэр бүлтэйгээ байх, биологийн хэрэгцээгээ хангах, эрүүл мэнддээ анхаарах эрхийг зөрчиж байна. Жолооч нар тусгаарлалтад байхдаа ч эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдаж байна. Энэ бүхнийг өөрсдийн нүдээр очиж хараач. Бүр болохгүй бол Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилж, асуудлыг газар дээр нь шийдэж өгнө үү.

Тусгаарлах журмын дагуу тээврийн жолооч нар анхны шинжилгээгээ өгч, гэр орондоо хяналтад байхыг хүсч байна. Нэг жолооч хил нэвтрэх бичгээ 90 хоногийн хугацаатай авч, тэр хугацаандаа кабиндаа амьдарч байгаа. Тэгээд 14 хоног тусгаарлагдаад, үргэлжлүүлэн дараагийн улирлын 90 хоногийн бичиг гарчихдаг. Хэн нь ч гэсэн ийм амьдарлыг өөрсдөдөө тусгаад үзээч. Тээврийн жолооч нар гар, нүүрээ угаах болон усанд орох ямар ч боломж байхгүй. Зарим газар зургаа, долоон эрэгтэй жолоочтой нэг эмэгтэй жолоочийг тусгаарлаж байна гэсэн. Тэр эмэгтэй хүн яаж амрах юм бэ. Бүх нийтээр дэглэм буурсан учраас нүүрс тээврийн жолооч нарын дэглэмийг долоо хоног болгооч ээ. Аравдугаар сарын 2-ны дотор нүүрс тээвэр хийж байгаад амь насаа алдсан ар гэртэй уулзалт хийхгүй бол амь насыг нь нэхэж, нөхрийнхөө тостой хувцсыг Сүхбаатарын талбай дээр шатааж тэмцэнэ гэдгээ мэдэгдье” гэв.

“ХАНЬ МИНЬ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕЭР ГЭРТЭЭ ИРЖ ЧАДАЛГҮЙ АМИА АЛДЛАА”

Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдалд нүүрс тээвэрлэж байсан жолооч харамсалтайгаар амь насаа алджээ. Талийгаачийн гэргий /нэрээ хэлэхийг хүсээгүй/ мэдээлэл хийхдээ “Нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан миний хань есдүгээр сарын 5-нд ажлаа хийж яваад, Гашуунсухайт боомтод амь насаа алдсан. Хань минь долдугаар сарын 15-нд гэрээсээ гарч, цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор гэртээ ирж чадалгүйгээр харамсалтайгаар амь насаа алдлаа. Миний хань Гашуунсухайт боомт дөнгөж өнгөрөөд, штанпаа даруулчихаад Хилийн цэргийн онцгой объектын орчим нүх рүү унаж, осолдсон. Улсын онцгой комиссоос нүүрс тээврийн жолооч нарын амьдралд нийцэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өнөөдөр нүүрсийг хилээр хүн зөөдөг гэдгийг эрх мэдэлтнүүд яагаад ойлгохгүй байгаа юм бэ” гэлээ.

“Бидний зүгээс өнгөрсөн хугацаанд нүүрс тээврийг зөв зохион байгуулах зөвлөмж гаргасан боловч Улсын онцгой комиссоос ямар ч хариу өгөлгүй ийм шийдвэр гаргасан. Хэрвээ бидэнтэй зөвлөлдөж, ийм шийдвэр гаргасан бол өнөөдөр нүүрс тээврийн жолооч нар амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирохгүй байсан. Анх энэ журмыг гаргахдаа 90 хоногийн хугацаанд мөрдөнө гэж байсан ч өнөөдөр энэ нь +180 хоног болж байна” гэдгийг тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Туул ярилаа.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-30 103.57.94.231

Мозамбик машинаар зөөж байгаад төмөр зам тавьсан гэсэн. МАНай асар их мэдлэгтэй туршлагатай дарга нар ТЗ -аар зөөх нь ашиггүй ,танкны орж ирэх аюулаас сэргийлээд болгоомжлоод ингээд хүмүүсийн биологийн хэрэгцээг хангах явцад саад болоод бгаа юм ууу…..харамсалтай

Avatar

Иргэн 2020-09-30 202.126.90.106

Өвөл болох гэж байна, хувцсаа шатааж яах нь вэ, даарна шүү, өөр юм шатаа л даа, шахмал түлш ч юм уу.

Avatar

Зочин 2020-09-30 202.131.225.197

teeverchdiin gergii nariin holboo gene uu? yavj ger ornoo ayataihan tseverleed huuhed shuuhdaa hartsgaa. Yamar yumnii chin biologiin heregtsee nam holboo.
Zasag tumur zamaa bariad vagonoo yavuulahgui bol ene met ulsuud nuhur suuder boob heregtsee yariad amraahgui dee

Avatar

Зочин 2020-09-30 66.181.161.94

z

Avatar

Ard 2020-09-30 202.131.225.197

.

Avatar

Зочин 2020-09-30 202.55.191.130

biologiin heregtsee gechihjee kkkk

Avatar

Зочин 2020-09-30 202.55.191.130

uiddag yum baih daa sheesnuud chin

Avatar

Gan 2020-09-30 150.129.140.198

Тийм хэцүү бол нөхрүүдээ гэртээ авчихаа

Avatar

Zochin 2020-09-30 202.126.90.40

Demjij bna, zow

Avatar

Зочин 2020-09-30 66.181.185.194

мал толгойтой орк минь. энэ нэг хэдэн дураараа эргүүнүүдийн үгээр бол тусгаалахгүй явуулаад монголчуудаа сүйрүүлэх юм уу? Халдвартай хүнийг тусгаарлахгүй бол болохгүй ш дээ!!!

Avatar

Зочин 2020-09-30 202.55.188.38

Үхсэнийх нь тусгаарлалт байдгиймб.Хил гарсан гараагүй нь бүгд энд өдөр шөнөгүй холилдож хутгалдаад хил гардаг жолооч нар нь 14 хоног эндээ тусгаарлагдаж элдвийн төлбөр төлөөд хил гардаггүй хүмүүс нь улс дотроо дураараа тэнэж бна.Энэ тэгээд шудрага явдал уу.Юуг нь ч мэдэхгүй байж өмхий амаа тат.

Avatar

Болмоор л юм 2020-09-30 64.119.19.63

Тээврийн компаниуд нь жаахан сэтгэл гаргаадахвал уг нь шийдэж болмоор л нөхцөл. Дээр нь нэмээд хил хэвтрэлтийг Хятадын талтай ярилцаад 24/7 болговол усдаа ч тэр, аан-д ч тэр ашигтай.

Avatar

популист 2020-09-30 66.181.161.48

хүрэлсүх очоод бүгдииг шииднэ та нар бараг 100хувь сонгосон шүү

Avatar

Зочин 2020-09-30 66.181.168.81

Манай Төрийн тэргүүн Владимир Жонкуугийн зуурсан бантан. Төмөр замаа тавьчихсан бол ийм зүйл болохгүй л байлаа

Avatar

Зочин 2020-09-30 139.5.217.12

tegvel olon jolooch ajilgui bolnodoo

Avatar

Зочин 2020-09-30 202.55.188.33

Hiihee l bolichooch dee, albadsan bish dee hunii tuluu amidarch baigaam shig

Avatar

Zochin 2020-09-30 66.181.179.181

nehruud chin beestej tembuutej guitslee, ingej amdralaa zoliosloh hereg baina uu. Munge chuhal uu, amdral chin chuhal uu shiid shiid

Avatar

Зочин 2020-09-30 202.131.225.197

hyatadad hyatad huuhentei untaad heregtseegee hangachihdag geseen

Avatar

Зочин 2020-09-30 202.126.88.191

Хэцүү байвал болилдоо. Хүчээр ажил хийлгээд байгаа юм шиг

Avatar

Зочин 2020-09-30 202.126.90.118

Haana ajil bna tend l ajillana shvv de odoo ved ajil haij hihed ymar bdg bilee adaglad l tsalin mongoo ogdog bilvv hamgin gol n tsohion baiguulalt n sn bmar bna vneher l tusgaarlah gd bga bol urt bogino 2 oo holilduulmargvi bna shde delgvvr horshoogoor holildodl ywj ogch bna shv de tim uchiras tsohion baiguulalt heregtei bna ydaj shinjilge aw hudalaa l jolooch naraas tataas awah neg arga l bhgvi yu

Avatar

Зочин 2020-09-30 202.131.245.69

биологийн хэрэгцээгээ хангах гэчихчээ, өөр хүн ойлгочих олигтой шалтгаан алга уу? Толгой нь боожгой болсон хүүхэн байна даа харин. Машинаар зөөдөг манайх шиг тэнэг улс байхгүй. Үтэр түргэн Хятад руу төмөр замаа тавиад энэ нөхдүүдийг болиул.

Avatar

zochin 2020-09-30 150.129.141.42

b** tenegtetsgee , uwchin taraakh ni dutaa yu? tegwel jolooch khiikhee bolichikhwl yasan yum be

Avatar

Зочин 2020-09-30 202.131.230.182

Сайн ажиллаж , сая төгрөгөөр шагнуулсан хүмүүсд хэлээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж