“Бүүк игнайт ток” арга хэмжээг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

“Бүүк игнайт ток” арга хэмжээг зохион байгууллаа

Шинэ номын зохиолчид болон шилдэг номын орчуулагчдын бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой  “Бүүк игнайт ток” буюу илтгэгчид 20 зураг сонгож, тус бүрийг нь 20 секундэд багтаан тайлбарладаг арга хэмжээг Улаанбаатар инновацын төвд есдүгээр сарын 29-ний өдөр нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Номын соёлт ертөнц ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Зохиолч Д.Дамдинжав “Гол тоглогч”, зохиолч, лектор Г.Мөнгөн “Тархины блок”, Урлагийн сэтгэл засалч Б.Нарантулга “Өдөр бүр 10 минут АРТ ТЕРАПИ”, зохиолч П.Буяндэлгэр “Амьдрал оргилд биш бэлд”, зохиолч, орчуулагч Р.Мөнхтэгш “Англи үг цээжлэхгүй байхыг чинь харна аа”, зохиогч Т.Ууганбаяр “Баялаг”, зохиолч, ерөнхий редактор Т.Бүдээхүү “Зууны 100 эмэгтэй” гэсэн бүтээлээрээ тус тус оролцож, номын агуулга, бичсэн түүх зэргийг өөрсдийн өнцгөөс сонирхолтой байдлаар тайлбарласан юм.

Хүрэлцэн ирсэн залуус номын зохиолчдоос сонирхсон асуултдаа хариулт авч хөгжөөнт тоглоом тоглон, зохиолчид болон оролцогчдын клуб үүссэн үр бүтээлтэй арга хэмжээ боллоо.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж