"Ногоон технологи-2020" өдөрлөг аравдугаар сарын 2,3-нд болно

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

"Ногоон технологи-2020" өдөрлөг аравдугаар сарын 2,3-нд болно

"Ногоон технологи-2020" өдөрлөг аравдугаар сарын 2,3-нд болно

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгаль орчинд ээлтэй техник технологи, инновацийн шийдэл, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан шинжлэх ухааны ололт амжилтыг бизнест нэвтрүүлэх ажлыг дэмжих үүднээс “Ногоон технологи” өдөрлөгийг 2013 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн өдөрлөг аравдугаар сарын 2, 3-нд “Блю скай” зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.

Өдөрлөгөөр эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, бохир усыг цэвэрлэх, эргүүлэн ашиглах, дахин боловсруулах, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдлыг дахин боловсруулах технологи, эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, олон нийтэд танилцуулах юм. Мөн Хас банк, Хаан банк, Төрийн банкаар хэрэгжүүлж буй “Ногоон зээл”-ийн талаар иргэдэд мэдээлэл өгч, оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэхэд чиглэж буй юм. Зохион байгуулагчаар БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага ажиллаж байна.

Арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл оролцож, нийгмийн хариуцлага болон байгаль орчны манлайлал үзүүлэн хандлагаа өөрчлөн эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд чухал хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж байгууллагуудад “Ногоон гэрчилгээ” олгоно. Мөн салбарын мэргэжилтнүүд “Ногоон технологи” сэдвийн дор илтгэл тавьж, цаашид хийх ажил, арга хэмжээний талаар санал солилцох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж