У.Хүрэлсүх ордонд ямбалах биш очиж ажиллах ёстой | News.MN

У.Хүрэлсүх ордонд ямбалах биш очиж ажиллах ёстой

У.Хүрэлсүх ордонд ямбалах биш очиж ажиллах ёстой

У.Хүрэлсүх ордонд ямбалах биш очиж ажиллах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө, орон нутагт томилолтоор ажиллахдаа алдарт ээжүүдэд одон гардуулж яваа. Энэ нь түүний бүрэн эрхийн асуудал бөгөөд Ерөнхийлөгчийн тухай хуульд “Хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасна” гэж заасан. Харин шинэ төмөр замын төслүүдтэй танилцаж, танилцуулах нь түүний бүрэн эрхийн асуудал биш. Энэ бол гүйцэтгэх засаглалын тэргүүн У.Хүрэлсүхийн ажил. Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран томилогдсон У.Хүрэлсүх Засгийн газраас болон хувийн хэвшлийнхний хэрэгжүүлж буй томоохон төслүүд, салбар яам, агентлагуудын үйл ажиллагаа, хөдөө орон нутгийн амьдрал, нийгэмд тулгамдсан асуудлуудтай биечлэн танилцаж яваа. Ингэх нь бас түүний бүрэн эрхийн асуудал агаад Засгийн газраас бодлого, шийдвэр гаргахад нь газар дээрх уулзалтуудын хэрэг гарах байх.

Гадаад харилцааны яамнаас эхэлсэн Ерөнхий сайдын уулзалт  эрчим хүч, эрүүл мэнд, батлан хамгаалах, соёлын салбараар үргэлжилж, Булган, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж, газрын тосны үйлдвэр, шинэ төмөр яам, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, хөтөлийн цемент шохойн үйл ажиллагаатай танилцсан.

Мэдээж, шийдэл хүлээсэн олон асуудлыг шийдвэрлэхийг холбогдох яам, тамгын газрын дарга нарт ч үүрэг чиглэл өгч яваа.

Жишээлбэл, олон хүний шүүмжлэлийг дагуулж, “хараал идсэн” хамгийн том асуудал болсон Дарханы замын бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцах үеэрээ Зам тээврийн сайд Л.Халтарт хандан богино хугацаанд дуусгахыг үүрэгдсэн. Дарханы замыг шинэчлэн барих ажил гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалан удааширалтай байгаа нь эдийн засагт ч сөргөөр нөлөөлж буй.  Тиймээс Дарханы замын ажилтай “газар дээр нь” танилцсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бид олон жил ярьсан асуудлаа эхлүүлж чадсан. Эхлүүлнэ гэдэг чинь дуусгах үүрэгтэй гэсэн үг. Хэдийгээр манай оронд цар тахал дэгдээгүй ч хөл хорионы улмаас хугацаа алдсан нь үнэн. Богино хугацаанд ажлаа дуусгах хэрэгтэй. Гэхдээ чанартай удаан эдэлгээтэй авто зам барих нь чухал. Бид Налайх чиглэлийн авто замыг 80 жил ашиглана. Тиймээс зөвхөн Дархан, Улаанбаатарын иргэд бус олон улсын транзит тээвэр, баруун аймгуудын ард иргэдийн зорчих гол замыг чанартай хийж гүйцэтгэх хэрэгтэй”-г анхааруулсан нь хүнд сурталтай төрийн хурган дарга нарыг чихийг зөөллөхөд нэмэр болсон байх. Ямар ч байсан  Дарханы аюулгүйн тойргоос Цайдамын хөндий хүртэлх  30,5 км авто замын ажил 10 дугаар сарын 25-нд, Азийн хөгжлийн бахнкны санхүүжилтээр хийж буй хоёр урсгалтай 204 километр уг замыг 2021 оны арваннэгдүгээр сард бүрэн дуусгахаа  асгийн газрын тэргүүнд танхимын сайд нь амалсан.

Хэрэвзээ амалсан ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарыг чөлөөлөх, хариуцлага тооцох бүрэн эрх нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бас бий.

Тэрчлэн Ардын засгийн газрын тэргүүн Үндэсний төв номын сангийн барилга угсралтын ажлын явцтай танилцах үеэрээ  Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөлтэй уулзаж, асуудлыг нь сонссон. Иргэдийн зүгээс  Үндэсний төв номын сангийн барилга, болон дээрхи 12а, 12б орон сууцны байрны дунд 16 давхар бүхий орон сууцны барилгыг өнгөрсөн долдугаар сараас барьж, дөрөвдүгээр давхар хүртэл угсралт хийж  “нар харах” эрхгүй болгож буйг гомдоллосны дагуу өчигдөр /2020.09.30/ нийслэлийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал,  Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар газар дээр нь ажиллаж барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг танилцуулсан. Өмнө нь иргэдийн зүгээс өчнөөн гомдол, санал нийслэлийн удирдлагуудад тавиад тоохгүй байсан асуудал нь эерэгээр шийдэгдэж буй иргэд ч баяртай байгаагаа зурагтаар ярьж байна лээ. Энэ мэтчилэн Ерөнхий сайдын хувь бүрэн эрхийнхээ хүрээнд гүйцэтгэх засаглалын, салбар яамд, агентлагын ажлыг шалгаж байх нь зөв бай. Товчхондоо, ордонд ямбалж,  байхаар иргэдээсээ тасарчихсан дарга нарыг чихийг зөөлрүүлж, үе, үе төрийн ажлыг яаж хийж, хийдүүлж байгааг нь нүдээр үзчихэд гэмгүй.

Ямарч байсан Х.Баттулга одон тараах болоод У.Хүрэлсүх танилцах уулзалт хийх нь хэн хэнийх нь бүрэн эрх. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх ордонд ямбалах биш очиж ажиллах ёстой юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-30 182.160.38.180

Баянзүрх дүүргийн сандал ширээ албан тушаалаа булаацалдаж хичнээн их цаг алдав эцэст нь жирийн иргэд хохирч байна улиастайн амуудад амьдарч байгаа иргэд эмнэлэг,цагдаа, захиргааны тусламж авч чадахгүй байна. зам харилцаа муу засмал зам байтугай сайжруулсан зам ч алга.

Avatar

БАГШ 2020-09-30 202.9.46.247

ЕРӨНХИЙ САЙД АА !! ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛЬ СУИС-ИЙН УДИРДЛАГЫН ЁС ЗҮЙГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР СҮҮЛИЙН ҮЕД СОШИАЛИАР ТААГҮЙ БАРИМТ, МЭДЭЭЛЭЛ ХӨВРӨХ БОЛЛОО. ЭНЭ МЭДЭЭЛЭЛ ТАНД ХҮРДЭГ ЮМ БОЛОВ УУ? МАН ҮНЭХЭЭР СОНИНТОГОС ГЭДЭГ ЭНЭ ЭМЭЭГ ӨМГӨӨЛӨӨД ХАМГААЛААД БАЙНА УУ? ЭНЭ ЗАХИРАЛ САЯХАН СУРГУУЛИЙНХАА ХАРЗТАЙН ЗУСЛАН ГЭДЭГ ГАЗАРТ ШӨНӨЖИНГӨӨ ХОНХ ДАМАР ТАЧИГНУУЛЖ, НОМ УНШУУЛЖ, ХИНШҮҮ ХЯРМАС ГАРГАН ЮМ ШАТААСАН ГЭНЭ. ЭНЭ ҮНЭХЭЭР ЁС ЗҮЙТЭЙ ЗАХИРАЛ БАЙНА!!! ЮУ ХИЙСЭН ЮМ БОЛ ГЭДЭГ НЬ МАШ СЭЖИГТЭЙ!!

Avatar

Зочин 2020-09-30 202.21.108.239

ЕС хүн очиж биш бодлогоор удирдах ёстой. Бүх салбар яамдууд нь бодлогын нь дагуу үүрэг гүйцэтгэх ёстой. Тэгж байж улс орны өнцөг булаг бүрт бодлого л явагдах хэрэгтэй Тэрнээс биш тэр Богд биш шүү. Хэрэв тэгэх л юм бол улс сүйрнэ. Даанч Хүүкэд тийм толгой , ухаан заяасангүй дээ.

Avatar

Зочин 2020-09-30 202.131.225.197

удирдагч хүн бол өөрөө барьж авч ажил хийх биш, өөрийг нь байхгүй байхад ч ажил нь явж л байдаг тийм систем, бүтэц, тогтолцоог бий болгох ёстой юм.

Avatar

Зочин 2020-09-30 202.9.46.175

Umnuh olon turiin udirdagchdiig harj yvlaa.Odoogiin udirdagch nar harin ch iluu ajil heregch ,engiin buguud olon tumend oirhon baigaa shu.Harin ih hurliin gishuud gazar deeree toirogtoo todorhoi togtmol hugatsaagaar ajilladag bmaar sanagddag.

Avatar

Зочин 2020-09-30 202.9.46.164

Цэрэгт удирдах гэдэг бол хүн загнах гэж л ойлгосон бололтой. Хүнийг загнаад байвал эдийн засаг өсдөг, хүмүүс ажилаа сайн хийж, байхгүй мөнгө бий болно гэж л Монголын топ 100 ийн хэмжээнд их нарийн сэтгэсэн байна шүү. МАНгар гэж үнэхээр зохицсон нэр байна шүү.

Avatar

Санжаа 2020-09-30 122.201.26.172

Ерөнхий сайд маш сайн байна. Ингэж л ажиллах ёстой. Газар дээр нь очиж нүдээрээ үзнэ гэдэг маш чухал байдаг юм. Цэдэнбал дарга ингэж зүтгэж байсан юм шүү.

Avatar

Зочин 2020-09-30 202.126.89.125

Chi Tsedenbaliin ved us met zvil l baisan baihaadoo !

Avatar

Zichin 2020-09-30 103.68.107.114

Еронхий сайд оорийн нудээр очиж узэж танилцах нь туйлын зов ш дээ их хугацаа шаардахгуй

Avatar

Шарнууд овогт Балбар 2020-09-30 66.181.161.76

Харин ч ордонд Ямбалж суух биш гадуур гарч ажил байдалтай нь танилцаад яваад байгаа шүү дээ.

Avatar

Жимс 2020-09-30 185.220.101.196

Монголын түүхэнд Хүрэлсүх сайд шиг бүтээн байгуулалт, нөр их ажил, сахилга батыг тогтоож яваа хүн байхгүй л болов уу, Тийм байхад ордонд ямбалах гэж бичиж байгаа нь инээдтэй ч юм шиг. Ёстой л нөгөө нэг хуучин сайдуудтайгаа язларч байхдаа таарсан юм доо

Avatar

санал хэлье 2020-09-30 203.217.139.243

Ерөнхий сайд аа

Зөвшөөрөлгүй барилга барьдаг…. Жаахан шуугиж байгаад мартдаг.
За энэ ч яахав хэвшил бочихсон юм байна.
харин энэ Дорногвьд УРАН тойрсон асуудалд та анхаарлаа нэг хандуулна уу
Энэ бол харин улс орны аюулгүй байдалд нөлөөлж байгаа асуудал шиг бна шүү
Та нэг алхам хийнэ байгаа….

Avatar

Зочин 2020-09-30 183.90.37.195

Uuruu l ochihgui bol bolohgui bga bol dood bag chini bolohgui chadahgui bn gsn ug shdee. Tgheer dood bagaa zuw burduulj chadahgui bn, solij chadahgui bn gdgee ingej zarlaj tgd ter hediigee zagnasan bolj ochkov awj baihaar uuruu bolichihooch. Ta nasaaraa uls turiin ajil, tsergiin ajil hiisen murtluu terbumiin hurungutei bolchihloo. Odoo tetgewertee garj teriigee zartsuulwal yasn yum be de. Olon tumnii h**** idej yund horgodoj baigaad bdg yum

Avatar

Зочин 2020-09-30 66.181.161.99

ene pisdu uhehiin muugaar zovj uhnee

Avatar

Зочин 2020-09-30 203.217.139.243

солиотой юмуу юу бичих гээд юу хэлэх гээд долгиноод байгаа юм үнэн мөнийг үгэлж биш үлгэрлэж бичих чадваргүй сэтгүүлчдээр яахын

Avatar

Монгол 2020-09-30 202.179.25.9

Монгол улс орших уу, эс орших уу гэдэг сүүлчийн горьдлого нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг гэж харж байгаа шүү. Танд болон таны багт амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-09-30 66.181.161.99

pyldaga shuumar ve chi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж