УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнд хаалттайгаар хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зөв гэж үзсэн. Энэ дагуу УИХ-ын дарга захирамж гарган ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 15-26-нийг хүртэл хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ. Тиймээс ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 09.00 цагт эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүйгээс хойшилсоор буй. Тэгвэл ямар гарц байгааг УИХ дахь олонхын бүлэг хайж буй нь энэ бололтой.
Г.ДАРЬ