Т.Доржханд: Энэ бүхний ард АН, Ерөнхийлөгч байгаа

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

Т.Доржханд: Энэ бүхний ард АН, Ерөнхийлөгч байгаа

Т.Доржханд: Энэ бүхний ард АН, Ерөнхийлөгч байгаа

Орон нутгийн сонгуулийн санал хураалт 15 хоногийн дараа болно. Энэ удаагийн сонгуульд зургаан нам оролцохоор болсон. Харин УИХ-д нэг суудалтай Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ыг сонгуульд оролцуулахгүй байх Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, нийслэл, орон нутгийн сонгуульд оролцохоор бичиг, баримтаа хүргүүлсэн байсан ХҮН энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болов. Тиймээс ХҮН-аас ардчилал, шударга ёсны төлөө тэмцэж, шаардлагатай арга хэмжээ авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж эхэлнэ гэдгээ өнөөдөр /2020.09.30/ мэдэгдэв.


ХҮН-ЫН ДАРГА Б.НАЙДАЛАА:

-Монголд өнөөдөр шударга ёс, ардчилал байхгүй болсон байна. ХҮН-аас монголчууддаа хандаж, Монголын ардчилалд онц байдал зарлаж байна. Өнөөдөр бид нар ардчиллаа аварч, шударга ёс тогтоохгүй бол маргаан хэн нэгэн улстөрчийн захиалгаар таны хүүхдийг гавлах болно. ХҮН-ыг нийслэлийн сонгуульд оролцуулахгүй байх мөнгө санхүүжилттэй, захиалгатай шүүгчийн захирамж гаргаж, сонгуульд оролцуулахгүй болголоо.  ХҮН сонгуульд оролцох бичиг, баримтаа нэг бүрчлэн хуулийн дагуу Сонгуулийн хороонд өгсөн. Нийт монголчуудаа өнөөдөр нэг намын, сонгуульд оролцох, нэр дэвшигчдийн асуудал биш таны сонгох, сонгогдох эрх, бизнесийн орчинтой холбоотой асуудал гэж хэлмээр байна.  Тиймээс бид 24 цагийн дотор ХҮН-ыг сонгуульд оролцуулах боломжийг нээж өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:

-Монголд ардчилал яаж тогтох вэ. Аливаа улсад ардчиллаа бэхжүүлэх сонголтыг сонгуулиар хийдэг, Үндсэн хуульд иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдгийг нэг шүүгч ноцтойгоор, захиалгатай зөрчиж байна. Энэ удаа бид ардчиллаа аварч үлдэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Шат шатны сонгуулиуд ардчилсан зарчмаар явах ёстой, нийслэл, орон нутгийн удирдлагаа сонгодог чухал сонгууль. Сонгох, сонгогдох эрх нь иргэдэд байх ёстой. Хэрэв ийм байдлаар явбал 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль ч бас байхгүй болно. Хэн нэгэн хааныг сэнтийд нь залахын тулд хөдөлгөөнгүй байлгадаг эд эс нь ХҮН биш. Бид нийгэмд өөрчлөлт авчрах хүсэлтэй болохоос хэн нэгэн даргын хэрэгсэл биш. Ийм болохоор бид хэн нэгэнтэй хүчээр нэгдэж, сонгуульд оролцох боломжгүй. Хэрэв та бүхэн хүчээр нэгдэж, сонгуульд оролцохгүй бол хуулийн хайчинд оруулна гэсэн мессежийг өгч байна. Тодорхой хэлэхэд, АН-тай нэгдэх хандлага гаргасныг бид хэн нэгнийг ялахын тулд хүчээр хамтарч болохгүй, үнэт зүйл зарчим дээрээ суурилж явна гэсэн хариултыг өгсөн. Харамсалтай нь, энэ хүмүүс шүүхийг ашиглаж байна гэж харж байгаа учраас ардчиллыг хамгаалах нь чухал уу, хэн нэгэнтэй нэгдэж ялалт байгуулах нь чухал уу гэдэг сонголт дээр байна. Хуулийн байгууллага хэн нэгэнд үйлчилдэг, хэн нэгний хараат байдлаар ажилладаг байдлыг өөрчилнө, бид. Бид эсэргүүцлийн маш хүнд хэлбэрийг ашиглана. Энэ бүхний цаанаа Ардчилсан нам, түүний ард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байна. Х.Баттулга Ерөнхийлөгч 2021 онд дахин Ерөнхийлөгч болно гэж бодож, бүх улс төрийн хүчнийг өөрийн тоглоомын дүрмээр явуулна гэвэл үгүй шүү. Бид хэний ч хараат бусаар шийдвэрээ гаргаад явна.

УИХ-ын гишүүн Т.Доржхандын хэлж буйгаар орон нутгийн сонгуульд АН-тай нэгдэх саналыг тавьжээ. АН, МАХН, ШИНЭ намуудтай хамтарч орон нутгийн сонгуульд оролцож буй. Түүнээс гадна ХҮН-тай хамтран сонгуульд оролцох санал гаргажээ. УИХ-д нэг суудалтай ХҮН-ын хувьд АН-ын саналаас татгалзсаны хариуд 2016 оны сонгуулийн өмнөх үйл явдлууд өрнөж, тэдний намыг хоёр хуваах оролдлого эхэлжээ. ХҮН-ын хуучин гишүүд одоогийн удирдлагыг хууль бус гэж үзсэн учраас хурлаа хийж, тамга тэмдэгтэй болсон. Харин Б.Найдалаа тэргүүтэй ХҮН-ынхны хувьд эдгээр хүмүүс нь хуурамч, тамгатай, хуурамчаар их хурал зохион байгуулсан гэдгийг хэлж буй. Ийн шүүхийн маргаантай байсан нь орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болгож байна. Гэхдээ ХҮН-ын зүгээс нийслэлийн Сонгуулийн хороо болон хуулийн байгууллагыг яаралтай арга хэмжээ авч, шийдвэрээ эргэж харахгүй бол тэмцлийн бүх хэлбэрт шилжиж, тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.

Сануулахад, 2016 оны сонгуулийн өмнө мөн ХҮН-ынхан хоёр хуваагдаж, тамга, удирдлага нь хоёр болж, сонгуульд орж чадахгүй нөхцөл байдал үүсч байсан юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж