Хүмүүсийг элдвээр хэлсэн таван тотийг зайлуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

Хүмүүсийг элдвээр хэлсэн таван тотийг зайлуулжээ

Хүмүүсийг элдвээр хэлсэн таван тотийг зайлуулжээ

Их Британийн байгалийн цэцэрлэгт хүрээлэнд таван тоть хүмүүсийг даган явж, хараалын үг хэлж эхэлсэн тул олноос зайлуулсан байна.

“Муу амтай” дээрх таван тоть Английн зүүн хэсгийн цэцэрлэгт хүрээлэнгээс ирсэн юм байна.  Гэвч хэдхэн өдрийн дараагаас эхлээд цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид болон зочдыг элдэв янзаар харааж эхэлсэн гэнэ.

“Байдал гэнэтхэн л буруугаар эргэсэн. Тэд биднийг үргэлж хараадаг болсон. Хамгийн гол нь үйлчлүүлж буй хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлнэ гэхээс бид санаа зовж байна. Жишээ нь намайг хажуугаар нь явах болгонд тэд намайг бүдүүн шаар гэж дууддаг” хэмээн цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Стив Николс ярьжээ.

Дээрх африк саарал тоть шувуудыг Эрик, Жэйд, Элси, Тайсон, Билли хэмээн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид нэрлэж, долоо хоног хамтад нь тусгаарласан аж. Гэтэл удалгүй тэд нэг нэгнээ харааж эхэлснээр бие биеэсээ шинэ хараалын үгс сурцгаасан гэнэ. Тэдний хамгийн их хэлдэг хараалын үг бол “Зайлж үз” юм.

Хүмүүс тэдний авьяасыг эхэндээ гайхан шагшиж байсан хэдий ч цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд хүүхдүүдэд санаа зовсондоо шувуудыг олны нүднээс холдуулжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж