Хавайд онц байдал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

Хавайд онц байдал зарлажээ

 

Шумуулаар тараагддаг халуун хумхаа өвчин болон Зика вирусын халдвар тархахаас сэрэмжлэн Хавайд онц байдал зарлажээ. Хавайн арлуудад халуун хумхаа өвчний 250 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Үүний зэрэгцээ Латин Америк болон Карибын орнуудад Зика вирусын халдвар олон сая хүнд халдварлаад байгаа юм.

 

Одоогоор Хавайд Зика вирусын халдвар илрээгүй боловч онц байдал зарласнаар урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мөнгө төсөвлөх боломж нээгдэх аж. Хавайд шумуул устгах, үржлийг хянах үүрэгтэй мэргэжилтэн 2009 онд 56 байсныг 2015 онд 25 болгож бууруулсан байжээ. Харин онц байдал зарласнаар эдгээр ажилтны тоог нэмэгдүүлэх гэнэ.

 

Зика вирусын халдвар өнгөрсөн аравдугаар сард Бразильд гарснаас хойш 20 гаруй оронд тархаад байгаа юм. Зөвхөн Колумб улсад гэхэд Зика вирусын халдвараар 4000 жирэмсэн эмэгтэй өвчилжээ. Зика вирус нь ургийн тархны хөгжлийг зогсоосноор оюуны хомсдолтой, жижиг толгойтой хүүхэд төрдөг юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ABC

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж