Х.Баттулга: Оффшороос чамлалтгүй мөнгө орж ирж байгаа

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Оффшороос чамлалтгүй мөнгө орж ирж байгаа

Х.Баттулга: Оффшороос чамлалтгүй мөнгө орж ирж байгаа

Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа оффшор бүсэд байгаа хууль бус хөрөнгийг Монгол руу татаж авчрах 49 хоногийн хугацааг хуулийнханд өгсөн удаатай.

Гэвч гурван жил өнгөрөхөд яг хэдий хэмжээний хөрөнгө орж ирсэн бэ гэдэг тодорхойгүй. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн хавар 87.2 сая ам.доллар орж ирсэн тухай мэдээлэл цацагдсаныг эс тооцвол энэ талын мэдээлэл бүрхэг.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгыг энэ өдрүүдэд орон нутагт ажиллах үеэр иргэд оффшор бүсээс хууль бус хөрөнгийг татах даалгавар нь юу болж буйг тодруулахад дараах хариулт өгч, ам хаажээ.

Тэрбээр “Засгийн газрын хувьд оффшор бүс бүхий улс орнуудын жагсаалтыг гаргаж, төрийн албан хаагчид мөнгөн хөрөнгө байршуулахыг хориглох журам гаргасан. Уг ажилд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, шүүх прокурорын байгууллага,  Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар,  Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн гишүүд зэрэг холбогдох талууд ажиллаж байгаа. Ер нь оффшортой холбоотой мөнгөнүүд орж, ирж байгаа. Энэхүү асуудалд Авилгатай тэмцэх газрын залуучууд маш эрчимтэй ажиллаж байна. Би АНУ-д ажиллахдаа тус улсын манайхаар бол ерөнхий прокурортой нь уулзсан. Ингэхдээ манай улсын төр засагт өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс аль аль оффшор бүсэд, ямар данстай байгааг мэдээлж, энэ тал дээр хамтарч ажиллая гэсэн. Ингээд Монгол Улсын Ерөнхий прокурорыг дагуулж очоод, АНУ-ын ерөнхий прокурортой уулзуулаад хоёр улсын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ асуудал хуулийн дагуу зохицуулагддаг учраас жаахан цаг үрээд байгаа тал бий. Чамлалтгүй мөнгө орж ирж байгаа. Удахгүй энэ тал дээр сайхан мэдээ дуулгана гэж бодож байна” хэмээн бөөрөнхийлжээ.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж