Майк Помпео ирэх Лхагва гаригт Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

Майк Помпео ирэх Лхагва гаригт Монголд ирнэ

Майк Помпео ирэх Лхагва гаригт Монголд ирнэ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх долоо хоногт Япон, Өмнөд Солонгос, Монголд айлчилна. Монгол Улсад хийх айлчлал нь ирэх Лхагва гариг буюу аравдугаар сарын 7-нд товлоджээ. Айлчлалын гол зорилго нь Хятад, Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэх аж.

Майк Помпео аравдугаар сарын 6-нд Токиод Австрали, Энэтхэг, Японы төлөөлөгчидтэй дөрвөн талт уулзалт хийх юм. Энэ хамтын нөхөрлөлийг Японы өмнөх Ерөнхий сайд Абэ Шинзо санаачлан байгуулахаар ихээхэн хичээл зүтгэл гаргасан юм. Тэгвэл Ёшихидэ Сүга есдүгээр сарын 16-нд Японы Засгийн газрыг тэргүүлэх болсноос хойш анх удаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга айлчлах гэж байна.

Түүнчлэн тэрбээр Өмнөд Солонгост айлчлах үеэрээ Пёньянтай яриа хэлэлцээгээ сэргээх асуудлыг хэлэлцэх юм. Хойд Солонгостой хэлэлцээгээ сэргээх нь ирэх арваннэгдүгээр сарын АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Дональд Трампын зорьж буй гол асуудал болжээ. Өмнө нь АНУ-ын тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Майк Помпео 2018 онд Хойд Солонгост дөрвөн удаа айлчилсан юм.

Майк Помпео аравдугаар сарын 7-нд Монгол Улсад ирнэ. Тэрбээр 2016 оноос хойш Монголд айлчилж буй АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга юм. ОХУ, Хятадын дунд “хавчуулагдсан” Монгол Улстай АНУ нь ойрын харилцаатай байхыг эрмэлздэг.

Коронавирусийн цар тахлаас болж тасалдаад байсан айлчлал сүүлийн долоо хоногт сэргэж, Майк Помпео энэ долоо хоногт Грек, Итали, Хорват улсуудад айлчилжээ.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж