Л.Мөнхтүшиг: Тусгай үүргийн нислэгийн суудал хоосон ирэх боллоо | News.MN

Л.Мөнхтүшиг: Тусгай үүргийн нислэгийн суудал хоосон ирэх боллоо

COVID-19

Л.Мөнхтүшиг: Тусгай үүргийн нислэгийн суудал хоосон ирэх боллоо

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Tuesday, September 29, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит (2020.09.30) мэдээллээ хийж байна.


Сүүлийн  хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид нийт 1159 хүнд шинжилгээ хийхэд Covid-19  вирус илрээгүй. Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын нийт батлагдсан 313 тохиолдол байна. Тэдний 303 нь эдгэжээ.

Эдгэрсэн хүмүүсийн найм нь сувилалд, гурав нь гэрийн ажиглалтад, үлдсэн 294 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д найман хүн эмчлэгдэж байна. Тэдний зургаа нь хөнгөн, хоёрынх бие хүндэвтэр аж.

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээллийг задалбал,

  • Есдүгээр сарын 28-нд Алмата-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 95 хүн
  • Есдүгээр сарын 29-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 65 хүн
  • Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 266 хүний давтан
  • Есдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 240 хүний давтан
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн
  • Тандалтын зорилгоор авсан 24 хүн
  • Сайн дураар шинжилгээ өгсөн 76 хүн
  • Тандалтын зорилгоор цуглуулсан гурван хүн
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 75 хүн
  • Орхон аймагт тусгаарлагдсан 35 хүний давтан шинжилгээ
  • Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 19 хүнийн давтан шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурав хүн
  • Төв аймагт тусгаарлагдсан 30 хүн
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 41 хүн
  • Тусгаарлах ажиглах байранд тусгаарлагдсан 154 хүн, үүрэг гүйцэтгэсэн долоон эмч, ажилтан
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан дөрвөн эмч ажилтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 42 жолоочийн шинжилгээний хариу тус тус сөрөг гарчээ.

ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.ЭНХЗАЯА:

Монгол Улс дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг 26 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил улсын хэмжээнд аравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд зохион байгуулна. Улирлын томуугийн вакцинд эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамруулахаар төлөвлөсөн. Монгол Улсын хувьд улирлын томуугийн эсрэг А хүрээний /H1,N1/ болон В хүрээний /H3, N2/ хэв шинжийг агуулсан гурван цэнт вакциныг БНСУ-ын “Green Cross” үйлдвэрээс саяхан хүлээн авсан. Бэлтгэл ажлыг хийсэн.

Томуугийн вакцинд аймгийн төвийн цэцэрлэгийн 2-5 хүртэлх насны хүүхдүүд, нийслэлд зургаан сартайгаас есөн настай хүүхдүүдийг хамруулахаар бэлтгэж байна. Ингэхдээ харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын төв болон сургууль дээр байгуулсан дархлаажуулалтын түр цэг дээр үнэ төлбөргүй зохион байгуулна. Эцэг, эхчүүдийн хувьд цэцэрлэг, сургуулийн багшид мэдээлэл өгч, вакцин хийлгэх зөвшөөрлийн хуудастай танилцаж, баталгаажуулна. Хэрвээ таны хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын дархлаажуулалтад хамрагдсан эсвэл цочмог халдварт өвчнөөр өвдсөн бол энэ талаарх мэдээллээ эмч, багш нарт мэдээлж, вакцин хийх хугацааг хойшлуулна.

Мөн 65-аас дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй хүн, дөрвөн сартайгаас дээш жирэмсэн эмэгтэйчүүд, эмч, эмнэлгийн ажилтнууд харьяа дүүргийн эрүүл мэндийн  төв дээр очиж, дархлаажуулалтад хамрагдах юм. Вакциныг зургаан сартайгаас хоёр насны хүүхдүүдэд хоёр удаагийн тунг нэг сарын зайтай хийнэ. Гурваас дээш насны болон насанд хүрэгчдийг нэг удаа дархлаажуулна. Энэ үеэр заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдэд вакциныг нөхөн хийнэ. Дархлаажуулалт нь олныг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Мөн вакцинжуулалтад хамрагдахаас гадна гараа сайтар угааж, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

Улсын онцгой комисс/УОК/-оос өнгөрсөн хугацаанд нийт 82 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдээд байна. Авто зам болон агаарын замын боомтоор 22.973 иргэнээ эх оронд нь авч ирсэн. Нислэгээр 16.483 иргэн, авто замаар 6536 иргэн ирсэн. БНХАУ-аас нутаг буцах хүсэлт гаргаад байсан цөөн тооны 30 иргэнийг Замын-Үүд боомтоор өчигдөр хилээр нэвтрүүллээ. Өнгөрсөн хугацаанд хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо харьцангуй өндөр мэт байгаа боловч тусгай үүргийн нислэгүүд болон авто замаар Монголд ирэх хүсэлтэй 130 гаруй мянган иргэн байсан бол 30 иргэн өчигдөр орж ирсэн. Есдүгээр сарын сүүлийн Сиатл-Улаанбаатарын нислэгээр 10 гаруй суудал хоосон ирж байгаа. Ирэх аравдугаар сард тусгай үүргийн 10 гаруй тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Сиатл руу дахин нислэг үйлдэх эсэхийг аравдугаар сард хийх транзит зорчигчдын тоог харж байгаад шийдвэрлэх болно.

УОК-ын гуравдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжтой гадаадын иргэдийг тодорхойлж өгсөн. Энэ хүрээнд УОК-ын даргын зөвшөөрлөөр есдүгээр сарын 29-нд үйлдсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 15 улсын 216 иргэн Монголд ирээд байгаа. Эдгээр хүмүүс Монгол Улсад байнга оршин суудаг, ажиллаж, амьдардаг иргэд гэдгийг хэлье. Тэднийг Монгол Улсын иргэдийн тусгаарлах байрнаас өөр үнээр тусгаарлан ажиглаж байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AJIL HIIE ZALUU HUN BAIJ 2020-09-30 103.26.194.159

MISS JUJIGCHIN B.TEMUULEN AIL GER UIMUULJ ZAWAARCH YAWAHAASAA ICHEESEI AJIL TURUL OLJ HIIGEESEI. KFC-D OCHIJ HOW ZOOJ HOR NAIRUULDAG s** z**l DAGAVAR HUUHDEE ETSEGTEI BOLGOH GEED ALIAGAA ALDAJ BAINA HAHAHA

Avatar

ELEG ELEG 2020-09-30 103.26.194.159

EEJ NI ECO BILGEE BAIHDAA YAHAWDEE s** HAHAHAHAHA ELEG ELEG YAWLAAA

Avatar

Зочин 2020-09-30 50.101.118.166

Энэ зарчим сэтгэгдэл бичсэн хүмүүс яасан муухай үг бичдэг юм бэ Элбэгдоржийн зөв бурууг шүүхээр хянан шийдвэрлэх биз хүнийг ингэж хамаагүй хэлж болохгүй , хэрэв чи үнэн шударга ухаалаг бол одоогийн төр барьж байгаа хүмүүсээ нэг харчих ,эд нар бүгд адилхан тиймээс Элбэгдоржийг муухайгаар бичсэн хүн тайвшир даа

Avatar

Зочин 2020-09-30 80.110.88.127

Мөнгөгүй нь тунаад үлдсэн

Avatar

Зочин 2020-09-30 73.153.188.19

АНУ аас явахаар захиалга өгсөн хүмүүс оочир хүлээгээд л сууж байна шүү дээ. Энэ АНУ байгаа элчин консулын газрынхан юу хийдэг юм бэ. Арын хаалгахр ирсэн хийх ажилгүй лэлгүүр хэсэж цагийг өнгөрөөсөн хүмүүс л байна шүү дээ. Нэр өгсөн хүмүүсээсээ лавлаж болдоггүй юм уу. Майл мессежээр асуусан ч болно шүү дээ. Тэр хоосон буцсан 10 суудлын мөнгийг Отгонбяо хэмээх элчин сайдаар төлүүлээчээ. Хариуцлага гэж юм байна уж

Avatar

Зочин 2020-09-30 66.181.189.56

Төлбөрөө бууруулах хэрэгтэй! Дэндүү үнэтэй байна.

Avatar

Зочин 2020-09-30 202.179.27.218

28 Нд Сиэтл ниснэ гэсэн, хэзээ ниссэн юм бэ. Лав л илгээмж шуудан аваагүй

Avatar

Зочин 2020-09-30 202.9.40.53

Тэнэгтэхээ зогсоож хилээ нээ!!

Avatar

Zochin 2020-09-30 67.81.184.102

Avilgal,ondor une,undeslelgui 21 honogiin karintin nertei shoron geed bas garaad …heviin hunii niigmiin amidral bhgui b.a Hunii erh bhgui Mongold humuus tsaashdaa amidrah ni b** hel zochiloh,amrahaas tatgalzaj b.a
Globaliin ued Mongol davhar irgenshiin huuliig darui batlahgui bol Mongol zaluus,mergejilten ,sor hunee bur aldah b.o.Hyataduudaar nohogdnon shuu!

Avatar

Зочин 2020-09-30 78.187.120.177

Солонгос, туркээ нэмээчээ, юуны казак, Алма Ата вэ болилдоо

Avatar

иргзн 2020-09-30 202.179.24.134

Төлбөрөө бууруулж Иргэдээсээ Авилга авах аа зогсоо УОК-т өгсөн Хандиваар Дарга нарыг Шагнаж урамшуулах аа боль

Avatar

ЦОЛМОН 2020-09-30 202.137.144.108

ИРНЭ ГЭЖ БӨӨН АЖИЛ БОЛЖ ИРЭХ ХҮМҮҮСИЙН УРДУУР ОРЧООД АЛГА БОЛЧИХДОГ ИРСЭН ХОЙНОО БУУДАЛ ХООЛ ГОЛДОГ МӨНГӨӨ ТӨЛДӨГГҮЙ ХҮМҮҮСИЙГ ЭЛЧИН ДЭЭР АМЛАЛТ ҮҮРЭГ БИЧҮҮЛЖ НОТРИАДААР БАТАЛЖ БАЙЖ ОРУУЛААЧЭЭ, ЗАЙГ ХОЛТГООД БӨӨГНҮҮЛЖ БАЙЖ АВААЧЭЭ, ДАВАРСАН ЮМНУУДЫГ ХАЯААЧЭЭ

Avatar

21 honogiin tusgaarlalt baihgui bolohoor ochnoo 2020-09-30 202.55.188.33

Tusgaarlalt baihgui bolohoor ochnoo

Avatar

ss 2020-09-30 66.181.190.79

tgvl hvn avhaa bolichoochdee

Avatar

Баасансүрэн 2020-09-30 202.126.90.78

Наанаа үхэждээ

Avatar

Зочин 2020-09-30 202.131.225.197

uhee biz

Avatar

Зочин 2020-09-30 202.55.188.33

21 honogiin tusgaarlalt baihgui bolood jiriin nisleg tavigdhaar ochnoo, hen tegj undur une tulj ochchood 21 honog daarch huruud tav tyhgui shorongiin hool shig ugaadas doloogood baij baidgiim

Avatar

Zochin 2020-09-30 66.181.179.181

heseg bolioch dee tegvel, hudlaa yariad baih hereggui, hahuul neheed mungeguin zovlon bagiaa bailgui dee

Avatar

Zochin 2020-09-30 165.232.104.179

Mongold ireed 21 honog daarch huruud hetsuu baih biz mun nisleguud unetei bolhoor yuwj chadahgui bgaa bhaa.11.12sard istanbulaas nisleg bgaa boluu

Avatar

Зочин 2020-09-30 172.58.143.53

b** solior chi

Avatar

Зочин 2020-09-30 172.58.143.53

Odoo bolio ongots duurehgui baina aldahdald orj bna

Avatar

Зочин 2020-09-30 203.91.115.48

солонгосоо нэмээчээ. баасны казак энэ тэрээ боль

Avatar

Зочин 2020-09-30 203.91.112.133

төлбөрөө бууруул аа. Тэгээд бас каринтиний хугацаагаа багасга

Avatar

Зочин 2020-09-30 202.131.234.194

Хорионы хугацаа багасгах боломжгүй шүү / олон улсын жишиг ДЭМБ Зөвлөмжийн дагуу хугацааг тогтоосон /

Avatar

иргзн 2020-09-30 202.179.24.134

өндөр Хахуулиас чинь болж ирж чадахгүй байгаа биз Иргэд Онгоцонд багтаж суухийн тулд өндөр Хахууль өгч байж л Онгоцонд суудал авч байна гэж ФС Сошиал сүлжээгээр Мэдээллээд байгаа ш дээ Тэгээд л Онгоц хоосон ирж байгаа биз

Avatar

Зочин 2020-09-30 202.9.46.175

Naadah cheni ystoi hudlaa shu duu meni.

Avatar

Зочин 2020-09-30 202.126.90.160

Суудал хоосон онгоц байсан. Транзит хийх боломжтой нэг улсад бөөгнөрүүлээд авбал таарна.

Avatar

Зочин 2020-09-30 182.160.35.60

Монголчуудад дандаа гай болдог Цахиагийн Элбэгновш долоон уулын цаагуур далд ороод өгөөч ээ.Наад монгол бичиг гэдэг чинь босгосон араб бичиг. Худлаа гэвэл интернетээс дурын араб бичгийг хэвлэж гаргаад уйгаржингаар уншдаг хүүхдээр уншуулаад үз.Б.Ренчин,Ц.Дамдинсүрэн,Ш.Лувсанвандан гэсэн гурван аваргын "уйгаржин бичиг" гэж байсан бичгийг "худам монгол бичиг" болгоод сүүлд нь "монгол бичиг" болгодог яасан том толгойтой цагаандаа гарсан худалч, луйварчид вэ. Та нар.

Avatar

Зочин 2020-09-30 203.91.115.48

яг үнэн

Avatar

Солиорсон э****з 2020-09-30 202.126.88.141

Солиорсон э****з дуугүй бол

Avatar

Зочин 2020-09-30 59.153.115.245

Чи чаддагийн бол наадхаа нотлоодох. монгол бичиг бол босгосон араб бичиг гээд.

Avatar

Зочин 2020-09-30 202.126.89.106

х****а мөн. Арабуудыг хядаж байвал таарсан хүүрнүүд. Хар хятадаас долоон дор л******д даа харин ч…

Avatar

Amar 2020-09-30 182.160.35.60

Энэ монголчуудад дандаа гай болдог Цахиагийн Элбэгновш долоон уулын цаагуур далд ороод өгөөч ээ.Наад монгол бичиг гэдэг чинь босгосон араб бичиг. Б.Ренчин,Ц.Дамдинсүрэн,Ш.Лувсанвандан гэсэн гурван аваргын "уйгаржин бичиг" гэж байсан бичгийг "худам монгол бичиг" болгоод сүүлд нь "монгол бичиг" болгодог яасан том толгойтой цагаандаа гарсан худалч, луйварчид вэ. Та нар.

Avatar

Зочин 2020-09-30 202.131.225.197

tenger nirgeesei chamaig

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж