Харилцаа холбооны зохицуулах хороо нь Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан “Фэйсбүүк” компани болон холбогдох эрх бүхий байгууллагуудыг оролцуулан орон нутгийн ээлжит сонгуулийн хугацаанд хэрхэн хамтарч ажиллах талаар цахим хурлыг 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Тус цахим уулзалтад Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөллүүд, “Faro Foundation” ТББ болон “Фэйсбүүк” компанийг төлөөлөн Жеорж Чен, Майкл Юн болон бусад албаны хүмүүс оролцож дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
- Монгол УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хугацаанд фэйсбүүк орчин дахь хууль бус контент, хаягын талаарх авч хэрэгжүүлсэн ажлын талаарх тайлан, үр дүнг хэлэлцэв.
- Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хугацаанд сонгуулийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг фэйсбүүк орчинд хангуулахад хамтран ажиллах талаар хэлэлцэв.
- “Фэйсбүүк” компаниас Монгол Улсад авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар танилцуулав.
Эх сурвалж: ХХЗХ