Засгийн газрыг шүүхэд өгнө гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Засгийн газрыг шүүхэд өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг шүүхэд өгнө гэв

Дэлхийн Монгол ногоон нэгдлээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Засгийн газрыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ.

Тус төрийн бус байгууллага нь Бурхан халдун уулаас эх аван урсдаг Онон голын сав газар болох Гутайн даваанд Австралийн хөрөнгө оруулалттай нэр бүхий компанид хууль зөрчин алт олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон хэмээн Засгийн газрыг буруутгаж байна. Уг лицензтэй талбай нь Хэнтий аймгийн нутагт хамаарах аж.

Үүнээс гадна 19724.28 км2 талбайд газрын тосны хайгуул хийх зөвшөөрлийг Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компанид хууль зөрчиж олгосон тул шүүхэд хандахаас аргагүй болсон гэлээ.

Онцлоход, Дэлхийн Монгол ногоон нэгдэл төрийн бус байгууллагынхан өнгөрсөн нэгдүгээр сард Гутайн даваанд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж байсан юм.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-15 180.235.178.101

Барах уу тэгээд наад лицензее цуцлуулж?

ахахаха 2016-02-15 202.179.10.150

Монголоо гэх сэтгэл наад засгийн газрынханд огт байхгүй,ноён уулыг сүйтгүүлэх шийдвэрийг хичнээн дахин хөөцөлдөж байж сая нэг юм батлуулаж санаа нь амрав шивдээ,ийм л луйварчид наана чинь бүгэж байгаа шүүдээ.

Зочин 2016-02-15 124.158.107.20

Дэлхийн Монгол ногоон нэгдлийнхэн Байгаль орчны яаманд хандвал таарна.Тэр Гутайн даваа гэгчийг чинь БО-ы яам зөвшөөрсөн гээ биз дээ.Жигжидэд ямар хамаа байна аа.

zochin 2016-02-15 182.250.242.14

haana bnaa uhaad giiguulsen ym neg ch baihgui, TAVAN TOLGOI ajillaval mongol ergui chuham irgen bolgon munge avaad baihiin bolood bichij bsan chin sayahan shuu tiim olon jil boloogui l bna daa

zochin 2016-02-15 182.250.242.14

ereesee zasgiin gazar,g egdeg baih htei ard tumen shuuhed egeh erkhtei shuu zasgiin gazar,g buruu hiisen uildeliinh telee arai dendsen gazar huntgiinhaa ali ch gesen hesgiig zaaval shaardlagtai bish bol uhuulah hereggui gedeg deer niit humuus hamgiin ikh sanal egsen bsan shuu dee

Зочин 2016-02-15 59.153.113.56

Энэ төрийн үед монголын газар шорооны төлөө гэх хүн үгүй болсоон. Шүүх шийдэж чадахгүй.

Зочин 2016-02-15 202.9.40.69

zasssss

Зочин 2016-02-15 202.55.190.174

том нэртэй том мөнгөний гахайнууд больмоор юм

Зочин 2016-02-15 103.48.116.62

“Монголиа гладвилл Увс петролиум" компани увс, хяргас нуурыг цаазын тавцанд тавьж байгаа учир үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй

Зочин 2016-02-15 150.129.141.215

Зөв байна. Жигжид гэгч японд элчин сайд байсан нөхөр мөн шиг байх юм. Түүнийг овоо эх оронч болуу гэсэн чинь ёосой хумаа нуусан хогийн шаар... хулгайч байжээ.Ккк.

Зочин 2016-02-15 202.21.110.186

Саваагүй нохой саранд гуцав