Mercedes-Benz компани өөрийн машины загвар сайжруулдаг RENNtech гэх түншийнхээ хамт Чикагогийн авто салон дээр чиглэл тодорхойлсон загварын ачааны машиныг танилцуулжээ. Sprinter Extreme нэртэй ачааны машины анхны загвар нь Sprinter 3500 Cab гэх суурийн өөрчлөлтийн хувилбар ба өнгөлөн далдлах цэргийн хувцасны өнгөөр буджээ. Машины урд талын бэлгэдлийн тэмдгийг гэрэлтүүлэгтэйгээр хийжээ.
Ачааны тэвшийг нь Италийн Scattolini компани бүтээжээ. Машины даацыг 2900 кг-аас 3400 кг хүргэсэн байлаа. G-Class гэх жийпний дугуйг машинд тавьсан байна.
Хөдөлгүүр нь хэвээр үлдсэн бөгөөд дөрвөн цилиндрийн BlueTEC турбо хөдөлгүүр нь 160 морины хүчтэй. Хурдын хайрцаг нь долоон шатлалттай автомат юм.
Фургон Sprinter нь янз бүрийн тюнинг урлангуудаас байнга шахуу л сайжруулагдаж ирсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР