Дональд Трамп, Жо Байден нар мэтгэлцэж байна | News.MN

Дональд Трамп, Жо Байден нар мэтгэлцэж байна

Дональд Трамп, Жо Байден нар мэтгэлцэж байна

Дональд Трамп, Жо Байден нар мэтгэлцэж байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас улиран нэр дэвшсэн Дональд Трамп болон Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден нарын анхны мэтгэлцээн одоо /2020.09.30/болж байна. Удаан хүлээгдсэн мэтгэлцээнд хоёр тал АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийн томилгоо, коронавирусийн цар тахлын үе таарсан учир эрүүл мэндийн системээр мэтгэлцэж байна. Мэтгэлцээнийг АНУ-ын “Fox News” агентлагийн хөтлөгч Крис Уаллас хөтлөн явуулж байна. Нэр дэвшигчдийн мэтгэлцээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татвараас зайлсхийсэн асуудал яригдаж эхлэхэд маргаан ширүүсчээ. “New York Times” сонинд мэдээлснээр Дональд Трамп сүүлийн 10 жилд татвараас тогтмол зайлсхийж, төлдөггүй байсан аж.

Жо Байден коронавирусийн цар тахалтай тэмцэхэд Дональд Трампын захиргааны менежментийг хурцааар шүүмжлэв. Тэрбээр  “Бид дэлхийн хүн амын дөрвөн хувийг бүрдүүлдэг хэр нь нас баралтын 20 хувийг эзэлж байна” хэмээжээ. АНУ-д коронавирусийн халдвараар 205 мянга гаруй хүн нас барсан тухай Жон Хопкинс эмнэлгээс мэдээлжээ. Гэтэл дэлхий дахинаа халдвараар нийтдээ 1 сая 4 мянга гаруй хүн нас бараад байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэд 2020-09-30 64.119.23.27

Трампыг дэмжих нь АНУ ын ард түмний эрх ийн асуудал

Avatar

No Trump 2020-09-30 202.131.245.69

Юм уншиж ойлгодог эрүүл хүн фашист Трампыг дэмжихгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж