Макс Жонсон гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахыг хүсч Ерөнхийлөгчид ханджээ | News.MN

Макс Жонсон гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахыг хүсч Ерөнхийлөгчид ханджээ

Макс Жонсон гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахыг хүсч Ерөнхийлөгчид ханджээ

Макс Жонсон гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахыг хүсч Ерөнхийлөгчид ханджээ
Зүүн гар талаас: Саймон Муррай, Элчин сайд Н.Тулга, Макс Жонсон

Монгол Улсын иргэн Д.Буянтогтох гадаадын хөрөнгө оруулагчид, дотоодын банкыг залилсан, мөнгө угаасан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байх явцад гадаад руу оргон гарсан тул Интерполоор эрэн сурвалжилж байгаа.

Хохирогчдын нэг болох GRF хөрөнгө оруулалтын санг Английн Ерөнхий сайд Борис Жонсоны дүү Макс Жонсон мөн Азийн алдарт бизнесмен Саймон Муррай удирддаг юм. 2015 онд Д.Буянтогтохын “Засаг чандмань майнз” компанид 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн боловч бодит бизнес, бүтээн байгуулалт, хөгжүүлэлтэд зарцуулаагүй хамаарал бүхий этгээдүүд рүү шилжүүлэн зувчуулсан байдаг. 2019 онд гомдол гарган хэрэг үүсгэн шалгахтай зэрэгцэн, танил шүүгчээр хилийн хоригоо цуцлуулан оргон зайлсан байдаг.

Шалгалтын явцад сэтгэл дундуур буй ноён МаксЖонсон хохирлоо барагдуулж, хөрөнгө оруулагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгөхийг удаа дараа хүсч байсан ч одоо болтол асуудлаа шийдүүлж чадаагүй байна. Монгол Улсад итгэж ирсэн хөрөнгө оруулагч нарын мөнгийг ийнхүү залилсан, угаасан тохиолдлууд Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтад ороход хүргээд байна.

Ноён Макс Жонсон болон компанийнхан эрх ашгаа хамгаалж, хохирлыг хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтээ Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-р дамжуулан тавьжээ. Мөн энэ хэрэгт анхаарал хандуулж өгөхийг хүсч Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан захидал бичсэнээ 2020 оны есдүгээр сарын 16-нд  Элчин сайд Н.Тулгад дайжээ.

“Асуудал шийдэгдэхгүй удаж байна. Монголд итгэж хөрөнгө оруулсан. Бидний зорилго бол алдсан алдагдлаа нөхөн төлүүлэх. Дараагийн алхмаа дээд түвшиндтэрнээс цааш улс төрийн хэмжээнд хүргэнэ“ гэж ноён Макс Жонсон хэлж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-09-30 192.82.69.14

ҮАБЗ-д өргөдөл өгсөн дээр үү? Шүүхэд өгсөн дээр үү? Аль нь шийдэх болоо?

Avatar

Зочин 2020-09-30 142.117.104.227

Huduunii haltar bandi Munhbatiin hurgen ah -Buyantogtoh. Caircan har huuriin luivarchid ingej l Mongoliin neriig delhiid bulai bolgoj baigaa um shd

Avatar

Зочин 2020-09-30 103.14.36.6

Нүдний булайнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж