Орон орны залуус “Хаврын баяр”-т оролцоно

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

Орон орны залуус “Хаврын баяр”-т оролцоно

Азийн орнуудын оюутан залуусыг хамруулсан “Хаврын баяр” өдөрлөгийг МЗХ-оос жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Орон орны оюутан залуусыг ойртуулан танилцуулах, соёл уламжлалаа бие биедээ таниулах зорилго бүхий хаврын баярыг энэ жил хоёрдугаар сарын 20-ны бямба гаригт  зохион байгуулахаар болжээ.

Уг өдөрлөгт Орос, Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Лаос, Вьетнам, Афганистан, Казакстан, Япон зэрэг орны оюутан залуус оролцохоос гадна Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон Олон улсын байгууллагын төлөөлөгчид  урилгаар оролцох юм байна. “Хаврын баяр” өдөрлөгт оролцогчид нь орон орныхоо онцлогийг харуулсан үндэсний хувцастайгаа ирэх бөгөөд өөрсдийн цагаан сар тэмдэглэх ёс заншлаа танилцуулан урлагийн үзүүлбэр сонирхуулж, Монгол тоглоом наадгайгаар хамт тоглон нэг өдрийг өнгөрүүлэх гэнэ.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж