Шодай Наояа озэки цол хүртлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

Шодай Наояа озэки цол хүртлээ

Шодай Наояа озэки цол хүртлээ

Аки башёд түрүүлж, макүүчи зиндааны анхны түрүүгээ хүртсэн Шодай Наояа өнөөдөр/2020.09.30/ албан ёсоор озэки цолоо хүртлээ. Өдгөө 28 настай Токицүказэ дэвжээнээс гаралтай түүний хувьд Асанояамагоос хойшхи анхны озэки цол хүртсэн бөх болсон бол 58 жилийн дараа Күмамото мужаас төрөн гарсан анхны озэки болжээ.

Шодай өнгөрөгч Ням гаригт өндөрлөсөн Аки башёд 13 даваа, хоёр унаатайгаар бөхчүүдийг тэргүүлж, эзэн хааны цомыг хүртсэн билээ.

Озэки цолыг хүртэхийн тулд гурван башёд нийтдээ 33 даваа авах ёстой байдаг бөгөөд Шодай Наояад энэхүү шаардлагыг биелүүлэхэд нэг даваа дутуу байсан хэдий ч Японы сүмогийн холбооноос түүний хичээл зүтгэл, хөдөлмөрийг нь үнэлэн озэки цол олголоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж