IX Богдын лагшин эрдэнийг Ганданд заллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

IX Богдын лагшин эрдэнийг Ганданд заллаа

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

IX Богдын лагшин эрдэнийг Ганданд заллаа

Шинийн наймны билигт сайн өдөр Гандантэгчэнлин хийд сүсэгтнүүдийн хөлд дарагджээ. Бичин жилийнхээ засал номыг хийлгэх ард иргэдээс гадна дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагтын Лагшин эрдэнийг залах ёслолд оролцох сүсэгтэн олон хийдийг зорин ирсэн байна.

Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагтыг XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд мөнх бусын дүрийг үзүүлсэн гэж үздэг. Энэ нь орчин цагийн тооллоор 2012 оны гуравдугаар сарын 1-ний луу цагт юм байна. Өнгөрсөн хугацаанд Богд гэгээнтний шавь нар багшийнхаа лагшин шүтээнийг дээдэс лам нарын адил уламжлал ёсоор бурханчлан бүтээж шүтээн болгон залжээ. Энэхүү шүтээнийг өнөөдөр 13.00 цагт Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд залж, равнай мандал өргөлөө.

I богдоос эхлээд VIII богд хүртэлх үе үеийн богдыг ийнхүү залж, монголчууд сөгдөн мөргөж, шүтэж, адис хүртэж ирсэн уламжлалтай. Энэ үеэр Гандантэгчэнлин болоод бусад хийдийн хамба лам нар хүрэлцэн ирсэн байлаа. Ёсолгооны эхэнд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц үг хэлсэн юм. Тэрбээр “Өнөөдрийн ёслогоо бэлгэ дэмбэрэл төгс болж байна. Богд минь ирээд залрахаар нэг их сайхан болдог. 1999 онд Богд залрахад хийдийн хамба нар цугларч, хөөрөг зөрүүлэн мэндчилэн уулзаж байлаа. 2009 онд залрахад мөн ийнхүү уулзаж байсан санагдана. Өнөөдөр мөн бүгдээрээ ийнхүү цугларч байна. Ийм сайхан шашны эв нэгдэл болж, нэг зорилготой болдог бэлгэ дэмбэрэлтэй өдөр байдаг. Энэ олон сүсэгтнүүд Гандан хийдийн маань хашаанд багтахгүй багшралдаж байна. Ингээд харахаар Монголын бурхан шашны ирээдүй тунамал байна. Бурхны шашинд хоёр үүрэг бий. Нэгдүгээрт, сүсэгтнүүдийн эрэлт,  горилыг хангаж явах. Хоёрдугаарт соён гэгээрүүлэх үүрэг байдаг. Ийм сайхан үйлийг бид цаашид ч хийсээр байх болно. Үүний төлөө зүтгэнэ” хэмээн хэллээ.

Мөн энэ үеэр шүтээнийг бүтээхэд гар бие оролцсон бурханч лам Г.Пүрэвбат “Өнөөдөр монгол оронд шашин дахин сэргэж, IX богдынхоо лагшин дүрийг шүтээн болгон залж, мөргөх боломж олдож байгаа нь үнэхээр олзуурхууштай зүйл болж байна. Гурван жил занданшуулах ажлыг хийж гүйцээснийх нь дараа лагшин дүрийг нь шүтээнчлэн залах ажлыг Гандан лаврангаас итгэл найдвар хүлээлгэсний дагуу бид хичээн хагас жил орчим ажиллалаа. Богдын маань сэнтийг бүтээх ажлыг Дүйнхор дацангийн лам Сэсэндэмид удирдан ажилласан. Мөн Богдын маань дээл хувцас, олбогоос эхлээд бүх нарийн нандин зүйлсийг хийхэд Гандан лавран болон Номын гэрээс н.Амгалан, н.Алтангэрэл тэргүүтэй лам нар гардан хийж гүйцэтгэсэн. Ийнхүү ард иргэд, сүсэгтэн олонд Богддоо мөргөж, залбирах боломж олгосон шүтээнийг хийхэд гар бие оролцсон лам нартаа бүгдэд нь баярласан талархсанаа илэрхийлмээр байна” гэлээ.

Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

irgen 2016-02-15 202.170.82.41

ta nar bugdeeree chuluutei bich bich harin uhesniihee daraa tolgoi deeree honh tsohiulj bhdaa amaa barivdaa sunsnuud min

Зочин 2016-02-15 184.60.57.229

haa gazriim heg muu Tangad

demiirel 2016-02-15 69.143.5.4

Ene hun mgld yu giiguulsen hun be.1 bogd mgl ulsiig hagalan butargasan.8 bogd erh chuluut mgl ulsiig baiguultsaj uguud daraa duree todruulaagui.Shariin shashin mgl ulsiig doroituulsanaas uud tatsan zuil ugui.muhar susegee bolij lam nariin toog hyazgaarlah heregtei.Tegeed hun amaa usguj aldsan hugatsaagaa nuhuh heregtei

Лам нар зайлцгаа 2016-02-15 31.4.185.62

Малууддаа одоо энэ балай шашнаас болих болсон бусуу хэнд хэрэгтэй гэж ингэж ухэртэж амьдрах юм бээээээ

Зочин 2016-02-15 43.242.243.247

малнууд

Зочин 2016-02-15 103.229.123.54

"Биеийн тамирын дасгал сургуулилт хийгээд турна гэж байхгуй" гэв: www.HealthNews.mn

Зочин 2016-02-15 202.9.42.1

очиж үзнээ. сонин санагдчихлаа

Зочин 2016-02-15 202.9.40.80

Цус сороод бүүр цадчихсан тарган цатгалан шар хувалзнууд. Сүүлдээ бүүр давраад их зантай жигтээхэн бие тоосон амьтад болж хувирсан. Тэр Чойжамцыг хараа эрүү жавьж н тархинаасаа хэд дахин том жинхэн "Зика вирусын" өвчтэй хүн харагдаж байна.

бат 2016-02-15 202.9.40.69

Чиний хар зовлогыг шулж баяжаагүй л бол боллоо доо.

byambaa 2016-02-15 103.57.93.38

ta nar chini yu bicheed bnaa.bolioch!

Зочин 2016-02-15 103.26.193.80

Х Богдыг тодруулан залах ариун үйлсэд улстөрчид гэж өөрсдийгөө өргөмжлөгч хувалзнуудын хорон санаа, бузар гар орвоос асуудал бүхэлдээ буртаглагдаж гэрэл гэгээгүй болохоос гадна аюул тарьж ч мэдэх нигууртай юм

Зочин 2016-02-15 182.160.0.41

(150.129.140.*) ЯАСАН ХҮРЗЭЭ ИРЛЭЭД ХҮЛЭЭЖ СУУНА УУ?ӨНӨӨДӨР ДААНЧ МОНГОЛ ХҮН ХАРААЛ ХЭЛЖ БОЛДОГГҮЙ ӨДӨР ЮМ.БИТГИЙ ӨӨРИЙГӨӨ ГАМИН ГЭДГИЙГ БАРЬЖ ӨГ.УГ НЬ ТАНАЙХАН ИХ Л САНАА МУУТАЙСАН.

Зочин 2016-02-15 150.129.140.20

Чи ч нөгөө яриад байдаг нийгмийн харанхуй массын нэг нь бололтой. Жоохон юм уншдаг болчоод хариу бичиж бай л даа. Тэгээл нөгөө л нэг ***** нтр гээд хэрүүл хийх гээл дайрчих юмаа.

Зочин 2016-02-15 150.129.140.20

Завтай хулгайчууд шүү. Ард олныг төвдийн шашинаар мунхруулахаа болиод, нийгэмд тустай юм хийгээсэй. Эсвэл хувалзнуудыг бүгдийг нь хөдөлмөрийн колонд илгээвэл таарна.

Зочин 2016-02-15 103.26.193.80

Амаа биш гараа хөдөлгө. Эд нар өөрсдийнхөө даасан ажлыг л хийж байна. Харин ч сайн хийж байна бус уу