Гулсууранд даруулсан охины гар хугарч, зөөлөн эд гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

Гулсууранд даруулсан охины гар хугарч, зөөлөн эд гэмтжээ

Гулсууранд даруулсан охины гар хугарч, зөөлөн эд гэмтжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо "Цагаан хуаран" хотхонд есдүгээр сарын 26-ны 13.00 цагийн орчимд тоглоомын талбайд тоглож байсан бага насны гурван хүүхэд бэхэлгээ муутай гулсуурт даруулжээ. Ойролцоогоор 2-3 метр орчим өндөртэй тоглоомонд дарагдсан охины бичлэгийг ээж Б.Гэрэлт-Од  цахим сүлжээнд байршуулснаар олны анхааралд өртсөн.

Охины ээж Б.Гэрэлт-Од "Тухайн өдөр миний охин эмээтэйгээ хамт гэрийнхээ урд талын тоглоомын талбайд тоглохоор очоод хүнд бэртсэн. Охины маань баруун гар хугарч, толгой, цээж, хөл зөөлөн эдийн бэртэл авсан. Одоогоор гэрээр эмчилгээ хийлгэж  байна. Охинтой маань хамт хоёр хүүхэд гулсуурт даруулсан.  Одоогоор тэдэнтэй холбогдож чадаагүй байна” гэв.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ӨРГӨДӨЛ ГАРГАСАН

Дээрх тоглоомын талбай нь 2011 онд ашиглалтад оржээ. Осол гарахын өмнөхөн Сууц өмчлөгчдийн холбооноос /СӨХ/  гулсуурыг байршлаас нь хөдөлгөсөн бөгөөд түүнийгээ оршин суугчдад мэдэгдээгүйд охины ээж гомдолтой байгаа аж. “Гулсуурыг бэхэлгээ муутай, аюултай гэдгийг нь мэдсэн бол юу гэж охиноо тоглуулах вэ дээ. Би цаашид бүх шатны хуулийн байгууллагад хандана. Эхлээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Охиныхоо гэмтлийн зэргийг тодорхойлуулахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хандсан. Удахгүй хариу нь гарна” гэв.

ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ТОГЛООМЫН ТАЛБАЙ ДЭЭР ХҮҮХЭД БЭРТСЭН ТОХИОЛДОЛД СӨХ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

“Цагаан хуаран” хотхоны СӨХ-ны зүгээс “Үүнд бидний хариуцлагагүй байдал нөлөөлсөн ч эцэг эхийн хараа хяналт, СӨХ-тойгоо нягт холбоогүй байдал бас нөлөөлсөн гэж бодож байна. Охины эмчилгээний төлбөрийг СӨХ-ны Удирдах зөвлөлөөр хэлэлцээд шийдвэрлүүлнэ” гэх хариуг өгсөн юм.

“Орон сууцны хорооллын тоглоомын талбай дээр хүүхэд бэртсэн тохиолдолд СӨХ хариуцлага хүлээнэ. Тиймээс тоглоомын талбайг жил бүр засварлаж, стандартын шаардлагыг хангуулах ёстой” гэсэн  байр суурийг Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хэлж буй.

Энэ бол зөвхөн саяхан болсон ослын нэг жишээ. Ийм эмгэнэлтэй жишээ Монголд дэндүү олон. Тоглохоор гэрээсээ гарсан хүүхдүүд ирээгүй эмгэнэлт явдал өнгөрсөн жилүүдэнд цөөнгүй гарсан билээ.   

Ердөө дөрвөн сарын өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан толионд өсвөр насны дөрвөн хүү эндсэн. Тэд тоглох гэж л гэрээсээ гараад эргэж ирээгүй. Түгжрэлгүй, утаагүй, бухимдалгүй, иргэнээ дээдэлсэн хот болгох “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг 2016-2020 он хүртэл амжилттай хэрэгжүүлнэ гэж МАН болоод нийслэлийн удирдлага сүр дуулиантай тунхаглаж байв. Гэвч 2020 он гарч, 2021 он руу дөхөж байгаа ч "Аз жаргалтай хот"-ыг байгуулж чадаагүй л байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж