Шодай дээд зиндаанд түрүүлсэндээ итгэхгүй байна | News.MN

Шодай дээд зиндаанд түрүүлсэндээ итгэхгүй байна

Шодай дээд зиндаанд түрүүлсэндээ итгэхгүй байна

Шодай дээд зиндаанд түрүүлсэндээ итгэхгүй байна

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башёд түрүүлж, дээд зиндааны анхны түрүүгээ хүртээд зогсохгүй ирэх башёгоос эхлэн озэки цолтой зодоглох болсон Шодай Наояа одоог хүртэл макүүчи зиндаанд түрүүлсэн гэдэгтээ итгэхгүй байна.

Тэрбээр өнгөрөгч Даваа гаригт Токицүказэ дэвжээнээ зохион байгуулагдсан онлайн хэвлэлийн бага хурлын үеэр “Намайг хүрээлж буй хүмүүсийн сэтгэл хөдлөл, гаргаж байгаа үйлдлийг нь харахад би түрүүлсэн гэдгээ мэдэж байгаа ч надад түрүүлсэн гэж ер санагдахгүй байна. Одоо л бага багаар дасаж байна” хэмээжээ.

Өдгөө 28 настай Күмамото мужаас гаралтай Шодайн хувьд Аки башёд түрүүлснийхээ дараа сайн унтсан гэнэ. Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдсан 15 өдрийн барилдаан түүнд бие махбодийн ядралтаас илүү оюуны ядаргаа мэдрүүлсэн гэв.

Японы сүмо бөхийн холбоо өнөөдөр/2020.09.30/ ирэх арваннэгдүгээр сарын 8-нд эхлэх Кюүшю башёгийн шинэчилсэн чансааг гаргана. Энэхүү шинэчилсэн чансаагаар Шодай албан ёсоор озэки цолоо хүртэх юм.

Сэкивакэ цолтой барилдсан дөрөвдэх башёдоо түрүүлсэн Шодай Наояа Аки башёгийн сүүлийн буюу 15 дахь өдөр Тобизарүтай шийдвэрлэх барилдааныг хийн давж 13 даваа, хоёр унаатайгаар макүүчи зиндаанд түрүүлсэн билээ.

Өнгөрөгч долдугаар сарын башёг 11 даваа, дөрвөн унаатай дуусгаж, түрүүлэхэд тун ойрхон байсан ч Тэрүнофүжи Ган-Эрдэнэд түрүүгээ алдсан Шодай энэ талаар эргэн дурсахдаа “Долдугаар сарын башёгаас хуримтлуулсан туршлага минь надад их дэм боллоо. Цаашдаа цолоо ахиулахын тулд чадах чинээгээрээ улам хичээх болно” хэмээн ярьжээ.

Аки башё эхлэхийн өмнө ёкозүна Хакүхо Даваажаргал болон ёкозүна Какүрюү Ананд нар бэртлийн улмаас башёг өнжих болсон. Ийнхүү сүмо бөхийн сүүлийн 37 жилийн түүхэнд ёкозүна цолтой бөхгүйгээр башё эхлэхэд хүрсэн. Сүмо бөх сонирхогчдын дунд хоёр аваргын эзгүйд озэки Асанояамаг сайн барилдаж, түрүүлнэ гэж тооцоолж байсан боловч залуу озэкигийн хувьд башёгийн эхний гурван өдрийн барилдаанд дараалан өвдөг шороодон дэвжээний ах Асашёорюүгаар зэмлүүлээд амжсан. Ийнхүү Асанояама түрүү бөхийн таавраас гарч Шодай, озэки Такакэйшо, дээд зиндаанд шинээр дэвшсэн Тобизарү нарын дунд гол өрсөлдөөн өрнөсөн.

Шодай 2014 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмод анхны барилдаанаа хийж байсан бол үүнээс хоёр жилийн дараа буюу 2016 оны нэгдүгээр сард дээд зиндаанд дэвшин барилдаж эхэлсэн.

Шодай энэ талаар ярихдаа “Би башёгийн сүүлийн өдөр гэхэд ганцаараа тэргүүлж байсан болохоор нэг их санаа зовоогүй ээ. Үнэхээр тайван байсан” хэмээв. Түүний хувьд Аки башёгийн сүүлийн гурван өдрийн барилдаандаа озэки Асанояама, озэки Такакэйшо, Тобизарү нартай дараалан барилдаж чухал даваануудыг авсан юм. Хэрэв сүүлийн өдрийн барилдаанд Тобизарү түүнийг давсан бол түрүү бөхийг тодруулах нэмэлт барилдаан гарах байсан юм.

Шодай “Сүүлийн өдрийн барилдаанд Тобизарүтай барилдахад тун хүнд байсан. Бид хоёрын анхны учраа таарсан барилдаан байлаа. Үнэхээр хүнд барилдаан болж өнгөрсөн. Тобизарү бол миний Аки башёд учраа таарсан хамгийн ухаантай өрсөлдөгч байлаа” гэж дээд зиндаанд шинэхэн дэвшсэн Тобизарүг магтжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-30 202.55.191.130

zuv zuv YAPON undesnii buhduu YAPON buh turuuleh saihan, bayar hurgei! busad ni tegsgeed amartsgaana biz

Avatar

ЗОЧИН 2020-09-30 139.5.218.35

ШОДАЙ Б ОЗАКИ БАЙХ ХЭМЖЭЭНИЙ БӨХ БИШ ШҮҮ ДЭЭ, АВАРГУУДЫН ЭЗГҮЙД ТОХИОЛДЛООР ТҮРҮҮЛЛЭЭ Ш ДЭЭ.

Avatar

15 2020-09-30 202.179.27.94

ГДЕ ш****

Avatar

Зочин 2020-09-30 124.158.109.140

Аваргуудыг эзгүйчлэв.

Avatar

Зочин 2020-09-30 103.10.21.37

Японы сумод ш**** хүртэл түрүүлээд Япон сумо баларч байгаа юм байна даа хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж