"92% Жаргаж үхлээ” уралдаан шилдгүүдээ шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

"92% Жаргаж үхлээ” уралдаан шилдгүүдээ шалгарууллаа

"92% Жаргаж үхлээ” уралдаан шилдгүүдээ шалгарууллаа

“Хотын нүд” төрийн бус байгууллагаас “92% Жаргаж үхлээ” фото, видео, егөөдөл төрлөөр зохион байгуулагдсан контентын уралдааныг санаачлан зарласан. Уралдааны гол зорилго нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг өдөр тутамдаа зөрчиж байгааг тодорхой сэдвээр егөөдөн харуулах байв.

Иргэд түгжрэлгүй, утаагүй, хоггүй, хүүхдэд ээлтэй, халтиргаагүй хот зэрэг Улаанбаатарт тулгамдсан 10 гаруй сэдвийг хөндөж, фото зураг, видео контент, шууд бичлэг (Live)-ийн төрлөөр уралдаанд бүтээлээ ирүүлжээ. Аз жаргалыг эрэн сурвалжлах зорилготой “92% Жаргаж үхлээ” егөөдөл бүхий контент уралдааны дүн гарч, хамгийн их Like&Share цуглуулсан төрөл тус бүрээр шилдэг бүтээлийн эздийг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр (2020.09.29) болж өндөрлөлөө.

Уралдаанд нийт 224 бүтээл ирүүлснээс видео контент 72, шууд бичлэгийн төрлөөр 10, фото зургийн 142 бүтээл ирүүлсэн байна. Шалгарсан бүтээлүүдээс нэрлэвэл, видео контент төрлийн “Гран при” шагналд оролцогч Г.Бямбахүүгийн "Аз жаргалтай Улаанбаатарын иргэдийн сүлд дуу", тэргүүн байрт оролцогч П.Уранбилэгийн "Хүүхдэд дэндүү ээлтэй Улаанбаатар", дэд байрт оролцогч “Uchiha” болон “Happy UB” багийн цуврал бүтээл, тусгай байрт оролцогч Г.Тулгын "Бидны гэрэлт ирээдүй цоожтой хаалганы цаана", оролцогч Н.Мэндбилэгийн "Аз жаргалтай хотоор алхав" бүтээлүүд,

Live төрөлд А.Ундрах, С.Алтантуяа болон Залуу ээжүүд, П.Уранбилэг нарын таван хүн, фото контент төрөлд Инжинааш “Хотын төрх”, А.Чимэдцэрэн "Жаргалтай хот нэг иймэрхүү…", Х.Буянаа "Хүүхдэд ээлтэй хот…", 3.Түмэндэлгэр “Сургууль, цэцэрлэг нь хүрэлцээтэй Улаанбаатар  жаргаж үхлээ”, Г.Өнөболд "Аз жаргалтай Улаанбаатар хотын үнэн төрх", Д.Занданбат "Улаанбаатар жаргалтай" зэрэг бүтээлүүдээрээ шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж