Обама Азийн төлөөлөгчидтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

Обама Азийн төлөөлөгчидтэй уулзана

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Калифорнийн цөл дэх “Sunnylands” амралтын газарт Зүүн Өмнөд Азийн /ASEAN/ орнуудын төлөөлөгчидтэй өнөөдөр /II.15/ уулзана. Барак Обама Зүүн Өмнөд Азийн орнуудын төлөөлөгчидтэй аюулгүй байдлын хамтын ажиллагаа, терроризм, далайн дээрэм тонуулын эсрэг арга хэмжээ, Өмнөд Хятадын тэнгисийн зөрчил зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Удахгүй олон улсын арбитрын шүүхэд Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн газар нутгийн эзэмшлийн маргааныг хэлэлцэх гэж буй юм.

 

Уулзалтад Вьетнам, Мьянмар улсын ерөнхийлөгчид очилгүй төлөөлөгчдөө явуулсан аж. Харин Хятад, Тайван улсууд төлөөлөгчдөө ч явуулаагүй байна. Азид ноёлох нөлөөтэй Хятадын эсрэг АНУ Зүүн Өмнөд Азид хамтын ажиллагаагаа бататгахыг зорьж байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж