Хэрээ аливааг ухамсартайгаар сэтгэн бодох чадвартайг эрдэмтэд нотолжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

Хэрээ аливааг ухамсартайгаар сэтгэн бодох чадвартайг эрдэмтэд нотолжээ

Хэрээ аливааг ухамсартайгаар сэтгэн бодох чадвартайг эрдэмтэд нотолжээ

Эрдэмтдийн баталснаар хэрээ аливааг ухамсартайгаар сэтгэн бодох бүрэн чадвартай бөгөөд байгалиас заяагдсанаасаа илүү ухаантай шувуу аж.

Хэрээ, хон хэрээ тэргүүтэй хэрээний овгийн шувууд өөрсдийн хүрээлэн буй орчин, ойрын цаг хугацааны талаар ухамсартайгаар боддог байна. Мөн эргээд энэ нь субъектив туршлага бий болгодгийг эрдэмтэд олж мэджээ.

Германы Тюбинген их сургуулийн эрдэмтдийн баг хоёр хар хэрээн дээр хэд хэдэн туршилт хийсэн байна. Туршилтын үеэр хэрээнүүдийн тархийг электродуудын тусламжтай хянаж байгаад хэдэн арван ээлжээр 20 мянган гэрлэн дохио үзүүлжээ. Мөн эрдэмтэд тэдэнд анивчсан гэрэл харахаараа таньж байгаагаа илэрхийлэн толгой дохихыг заасан байна.

Гэрлэн дохионуудын зарим нь харахад бэрх, богино, бүдэг байсан тул хоёр хэрээ гэрлүүдийг өөр өөрөөр харж, улмаар санал бодол нь зөрөлдөж, тус тусдаа ялгаатай субъектив туршлагатай болжээ.

Асуудал болон мэдрэмжийг ухамсартайгаар эргэцүүлэх чадвар зөвхөн примат буюу хүн, мич, сармагчин тэргүүтэй амьтдад байдаг гэж өнөөдрийг хүртэл үзэж байв. Харин дээрх судалгааны үр дүн дээрх ойлголтыг үндсээр нь өөрчилж мэдэх нь.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж