Мөөеө аварга алтан хуримаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

Мөөеө аварга алтан хуримаа хийжээ

Сар шинийн өмнө Xөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат гэргий Ө.Тамир нар алтан хуримаа хийхээр тов гараад байсан. Тэгвэл 50 жил хамтдаа амьдарсан аав, ээжийнхээ алтан хуримыг хүүхдүүд нь Ази, Америк тивийг холбосон дэлхийд алдартай Хавай арал дээр хийжээ. Энэхүү алтан хуриманд хүүхдүүд болон бэр, хүргэн бусад дотны цөөн зочид оролцсон байна.

Бөхийн спортод амьдралаа зориулсан Ж.Мөнхбат аваргa чөлөөт бөхийн спортоор олимп, дэлхийн аваргын анхын мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан. Үндэсний бөхөөр Төрийн наадамд зургаан удаа түрүүлж, ард түмнээ баясгасан Монголын домогт аварга билээ.

Орчин үеийн байдлаар тэмдэглэсэн алтан хуримыг Ж.Мөнхбат аваргын хүү Хакухо М.Даваажаргал хариуцан зохион байгуулсан гэнэ.

Тавин жил жаргал зовлонгоо хуваалцаж, нэг нэгэндээ уусч жаргасан, алтан хуримаа хийсэн буурлууддаа аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Фотог: www.facebook.com/bayarsaikhan.batjargal

 


Хавайд очсоноор явган аялал хийж, нисдэг тэргээр аялж, Эрдэнэсийн оройтой галт уулын толгой эсвэл халуун лаавтай Хавайн галт уул зэрэг гайхалтай газруудыг үзэж сонирхох боломжтой. Полинезийн соёл ер бусын өвөрмөц бөгөөд Америк болон Японы түүхэн соёл ч үүнд хамааралтай. Түүхэнд хоёр үндэстний хооронд томоохон тэмцэл өрнөж байсан Сувдан эрэг рүү та очиход өнөө цагт тэд хэрхэн эв найрамдалтайгаар Хавай арал дээр амьдарсаар ирснийг харах болно.

Хавай муж улс нь Америкийн Нэгдсэн Улсын эх газраас баруун өмнө зүгт, Японоос зүүн өмнө зүгт, харин Австралиас зүүн хойд зүгт Номхон Далайн төв хэсэгт орших АНУ-ын муж улс юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж