Марк Кубан гудамжинд гарсан Делонте Уэстэд туслана | News.MN

Марк Кубан гудамжинд гарсан Делонте Уэстэд туслана

Марк Кубан гудамжинд гарсан Делонте Уэстэд туслана

Марк Кубан гудамжинд гарсан Делонте Уэстэд туслана

NBA-ийн Даллас Маврикс багийн эзэн, тэрбумтан Марк Кубан өнгөрөгч Даваа гаригт Даллас хотын ойролцоох шатахуун түгээх газраас Делонте Уэстийг олон, түүнд туслахаар болжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Марк Кубан хэдэн өдрийн өмнө Делонте Уэстийг Даллас хотын гудамжинд гуйлга гуйж буй зургийг харсан бөгөөд түүнтэй холбоо тогтоохыг оролдож эхэлсэн аж. Эцэст нь өнгөрөгч Даваа гаригт түүнтэй холбоо тогтоож, шатахуун түгээх газарт очин, Делонте Уэстийг эмнэлэгт хүргэжээ.

Марк Кубан болон Делонте Уэстийн найзууд, гэр бүлийнхэн нь Уэстийг мансууруулах бодисын хамаарлаас гаргах эмчилгээнд оруулах бодолтой байгаа аж. Марк Кубан эмчилгээний бүх зардлыг нь гаргахаар болсон байна.

Делонте Уэст тоглогч ахуй цагтаа нийт 14 сая ам.долларын ашиг, орлого олж байжээ.

Делонте Уэстийн хувьд 2004-2012 оны хооронд NBA-ийн Бостон Селтикс, Сиэтл Суперсоникс, Кливленд Кавальерс, Даллас Маврикс зэрэг багуудад хүчин зүтгэн 9.6 оноо, 3.6 оновчтой дамжуулалт дунджилсан байна. Түүний хувьд идэвхитэй тоглож байх хугацаандаа хоёр туйлт гэх сэтгэл хуваагдах эмгэгтэй гэж оношлогдон, сүүлийн жилүүдэд энэхүү өвчинтэйгөө тэмцэж байсан юм. Мөн тэрбээр 2010 онд хоёр удаа галт зэвсгийн хэрэгт холбогдсоноос гадна удаа дараалан хэрэг үйлджээ.

Делонте Уэст 2016 онд Хьюстон хотод гуйлга гуйж яваа зураг нь цацагдаж, олон нийтийн анхаарлыг татсан бөгөөд удалгүй Вашингтон хотын гудамжинд цагдаа нарт баривчлагдаж байгаа бичлэг нь цацагдсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-29 202.9.40.64

орчуулагч нь өөрөө "хоёр туйлт гэх сэтгэл хуваагдах эмгэгтэй" бололтой

Avatar

Зочин 2020-09-29 103.212.117.119

Сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэг гэж орчуулна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж